Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй
Мэдээ

Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/14/2021Шинэчилсэн:10/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.

-Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа. Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийн хяналтад зургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм. Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн, уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулд НЭМГ-аас телемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа. Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна. Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг ЭМЯ-наас батална. “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.