Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ю.Наранцацрал: Эрдэнэт үйлдвэр, хүний нөөцийн менежментийн ISO30400 стандарт нэвтрүүлснээр уул уурхай салбарт шинэ жишиг тогтоож байна
Мэдээ

Ю.Наранцацрал: Эрдэнэт үйлдвэр, хүний нөөцийн менежментийн ISO30400 стандарт нэвтрүүлснээр уул уурхай салбарт шинэ жишиг тогтоож байна

Эрхэм админBy Эрхэм админ10/15/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Глобал талент менежмент” компанитай хамтран Олон улсад баталгаажсан хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг хэрэгжүүлж, хүний нөөцийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү стандартыг тус үйлдвэрт нэвтрүүлэх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ““Глобал талент менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Наранцацрал стандарт хэрэгжилтийн талаар бидэнтэй ярилцсан юм.

-Танай байгууллага Эрдэнэт үйлдвэртэй хүний нөөцийн шинэ стандарт нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, MNS ISO30400 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар, хамтын ажиллагааны явц ямар байна вэ?

-Дэлхийн жишиг Монголын бахархал алсын хараатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЗХНБГ-аас санаачлан Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 багц стандартыг нэвтрүүлж байна. Эдгээр стандартуудыг Олон улсын стандартчилалын (ISO) байгууллагаас боловсруулсан бөгөөд дэлхийн хэмжээнд Канад, Их Британи, Болгар, Франц, Америк зэрэг 5 орон нэвтрүүлсэн байдаг. Харин манай улсад Монос групп 2018 онд хэрэгжүүлснээр Монгол орон дэлхийд 6 дахь улс , Ази тивдээ анхдагч нь болж байв. Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ISO30400 багц стандартыг нэвтрүүлэх ажлыг 2021 оны 05 дугаар сараас эхэлж, хугацаандаа амжилттай хүлээлгэн өгсөн. Энэ ажлын хүрээнд өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ, зөрүүгийн шинжилгээ, хүний нөөцийн менежментийн чиглэлд системчилсэн судалгаа шинжилгээ, шаардлагатай сургалтууд, зөвлөх үйлчилгээг зарим бүтцийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан. Үүний үр дүнд судалгаа шинжилгээнд үндэслэн “Эрдэнэт үйлдвэрийн онцлогт тохирсон хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт”-ууд болон “Хүний нөөцийн цогц хөгжлийн хөтөлбөр -2031” зэргийг боловсруулан хүлээлгэн өгөөд байна. Ингэснээр тус үйлдвэр төрийн өмчийн байгууллагууд болон уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбартаа анхдагч төдийгүй шинэ жишиг тогтоож байна.

-Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын суурь, онцлог, давуу талын талаар ямар дүгнэлт хэлэх вэ? Шинэ стандарт нэвтрүүлэхэд хэр бэлэн байсан бол?

-Эрдэнэ үйлдвэр нь 43 жилийн түүхтэй хүний нөөцийн менежментийн маш сайн тогтолцоотой учир шинэ стандартыг нэвтрүүлэхэд суурь онцсайн бэлтгэгдсэн байв. Судалгаа, шинжилгээ хийхэд олон онцлог давуу талууд байсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэр байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлтээр хамгийн өндөр үнэлгээ авсан нь үйлдвэрийн газар ажилтнууд руугаа чиглэсэн бодлого баримталдаг, нийгмийн сайн сайхан байдал, эрүүл мэнд, халамж хангамжийг гойд анхаардаг, хүнлэг ажиллах орчин үүсгэж чадсан нь харагдсан. Мөн түүнчлэн үйлдвэрийн газар нь цагаа олсон, хүнээ бодсон маш сайн олон ажлуудыг хэрэгжүүлдэг төдийгүй бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл, санаа авах сайн туршлагуудтай байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн 5 бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйн хөгжил, өнөөгийн амжилтын үндэс нь ажиллах хүч буюу туршлагатай чадварлаг ажилтнууд юм. Хүний нөөц буюу хүмүүн капиталыг хөгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн гол түлхүүр асуудал болж байна. Иймээс хүний нөөцийн бодлогод томоохон шинэчлэлүүд хийж, ISO 30400 хүний нөөцийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, тогтолцоогоор удирдаж байгаад талархууштай.

-Энэ стандарт нь ямар шинэлэг талуудтай бол, өмнө нь хэрэгжиж ирсэн бусад стандартаас юугаараа ялгаатай вэ, тухайн байгууллагад ямар үр дүн өгөх вэ?

-Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандарт нь бусад стандартуудаас онцлог зүйл бол бүх стандартуудтай нягт уялдаж холбогдсон байдаг. Хүний нөөцийн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дэлхийн стандарт, олон улсын шилдэг арга хэрэгсэл, шилдэг тогтолцооноос суралцах боломжийг бүрдүүлнэ. Шилдэг менежментийн тогтолцоогоор удирдсанаар зөв сайн засаглалтай, оновчтой ажиллах хүчний төлөвлөлттэй, анализ дүн шинжилгээ хийж зөв шийдвэрүүд гаргадаг, чадварлаг ажиллах хүчинтэй, үр дүнтэй тогтолцоо нутагшиж, урт хугацаанд тогтвортой оршин тогтнож өрсөлдөх чадвартай тэргүүний шилдэг ажил олгогч гэсэн нэр хүндтэй болох зэрэг олон эерэг үр дүн өгнө. Ингэснээр ажилтны сэтгэл ханамж сайжирч, бүтээмж дээшилж байгууллага бизнес, стратеги төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бүрдэнэ.

-Танай “Глобал талент менежмент” байгууллагын туршлага, давуу тал юу вэ? Зөвлөх үйлчилгээний чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Манай байгууллага нь 2018 оноос эхлэн Олон улсын хүний нөөцийн менежмент тогтолцооны ISO 30400 багц стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2021 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, стратеги бизнес төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Бид уул уурхай, банк санхүү, боловсрол, барилга, зам тээвэр, авто зам, мэдээллийн технологи, техник тоног төхөөрөмжийн худалдаа болон үйлчилгээний салбарт хувийн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. ISO 30400:2016 багц стандартыг 2019 онд “Монос групп” ХХК-д амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус онд ISO 30400:2016 багц стандартын дэлхийд анхдагч баталгаажуулалтын аудит, 2020 онд магадлах аудитад аудитораар оролцсон туршлагатай.

-Цаашид Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах, зорилго чиглэлээ юу гэж тодорхойлж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нь хүний нөөцийн менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлснээр уул уурхайн салбарт олон улсын стандартын түвшинд хүрсэн жишиг цогц үйлчилгээг үзүүлж буйгаа баталгаажуулах юм. Бид цаашид энэ стандартаа нутагшуулж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлэхэд зөвлөх, ажлын хэсгийг чадавхижуулах олон улсын хөндлөнгийн хараат бус байгууллагаар баталгаажуулалт хийлгэхээс өмнөх бэлтгэл ажилд чиглүүлэх зэрэгээр хамтарч ажиллах боломжтой гэж бодож байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.