Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»ХМТ-ноос эрэн сурвалжилж байсан хүнийг Монголд саатуулав
Гэмт хэрэг

ХМТ-ноос эрэн сурвалжилж байсан хүнийг Монголд саатуулав

coolBy cool10/19/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Олон үндэстэн дамнасан, Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, АНУ-ын харьяат Н.Т.Л гэх 65 настай эрийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн үдэш баривчиллаа. Түүнийг манай улсын харьяат хоёр эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шангри-Ла” зочид буудалд байхад нь саатуулсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг эд мөрийн баримт болгон манай хууль сахиулагчид хураажээ.


Тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан, хуурамч цахим шуудан (и-мэйл)-гаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй интернэтээр холбоо тогтоож, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлсэн байна. Улмаар дээрх хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад иржээ.
Ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очин эрх бүхий албан тушаалтных нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Уг хуурамч баталгаагаа ашиглан “Хөрөнгө оруулалтыг ЭСЯ-наас баталсан” гэх ойлголт, итгэлийг манай аж ахуйн нэгжийн удирдлагуудад төрүүлсэн гэнэ. Ингээд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд шаардагдах 500 мянган ам.долларыг Монголын талаас нэхэмжилж Хонконг дахь арилжааны банкны данс руу тав хоногийн дотор шилжүүлэхийг аж ахуйн нэгжийнхнээс шаардсан нь ч тогтоогдсоныг эх сурвалжууд мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний ашиглаж байсан гар утас, компьютерт гадаадын олон улсын банкны хуурамч итгэмжлэл хийж, хадгалсныг нотлох баримт гэж үзэж буй гэнэ.


Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ныхон шалгаж, эрэн сурвалжилж байсан бөгөөд Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн гэдгийг манай хууль сахиулагчдад ЭСЯ-ныхнаараа дамжуулан мэдэгдсэн гэнэ.

гэмт хэрэг Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.