Монголын кино урлагт өөрийгөө тамгалж чадсан уран бүтээлч, найруулагч бол МУГЖ Ё.Цог гуайн хүү найруулагч Ц.Хүсэлбаатар. Удам дамжсан уран бүтээлч гэгддэг тэрээр өөрийнхөө хүүхдүүдээр урлагийн удам угсааг түүчээлж яваа.

Түүний анхны амьдралаас төрсөн ууган хүү Я.Учрал өдгөө телевизийн салбарт өөрийн гэсэн контент бүтээж яваа бол
охин Х.Баярмаа нь “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжгийн гол дүр бүтээж буй.
Харин түүний бага хүү Х.Сумъяадорж УДЭТ-ийн залуу жүжигчин болж “Хаадын хаан” жүжигт сонгогдон тоглохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

Ташрамд дуулгахад, найруулагч Ц.Хүсэлбаатар том хүү Я.Уяралыгаа ой хүрэхтэй зэрэгцэн ээжээс нь тусдаа амьдарч эхэлсэн найруулагч маань хоёр дахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн билээ.
Тэд дундаасаа охин хүү хоёртой. Охин Х.Баярмаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, “Аюултай харилцаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.

Харин тэдний бага хүүг Х.Санжаадорж гэдэг. Х.Санжаадорж Б.Гангаамаа гэх бөхийн удамт даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгосон. Үлгэрт гардагчлан Б.Гангаамаа бүсгүй хадмуудынхаа хувьд сайхан бүхэн цогцолсон “Цэцэн бэр” аж.

