Өдгөө өөрийн гадаад төрх байдалдаа сэтгэл хангалуун бус охид бүсгүйчүүд залуус ч мөн гоо сайхны хагалгаанд орох нь элбэг болоод байна. Ихэнх хүмүүс энэ нь аюултай, өндөр төлбөртэй гэдгээс өөр зүйл төдийлэн мэддэггүй.
Сүүлийн үеийн манай олны танил бүсгүйчүүд улам л “царайлаг” болоод байгаа. Гоо сайхны буюу пластик мэс заслыг зарим хүн залуу, сайхан харагдах шилдэг арга гэж боддог.
Тэдний нэг нь “Үүлэн үст”-ээр овоглогддог байсан жүжигчин Мишээл. Анх эрх танхи охины дүр бүтээдэг байсан тэрээр сүүлийн үед галзуу, эрч хүчтэй бүсгүйн дүрийг бүтээх нь ихэссэн.
Үүнийгээ өөртөө итгэлтэй байдалтай холбон тайлбарласан бөгөөд гоо сайхны мэс ажилбарын ачаар гадаад төрхөө багахан өөрчилснийг та бүхэн мэдэж буй.
Тэрээр давхараагаа улам томруулж оёулан хөөрхөн дээрээ улам хөөрхөн болсон. Харин сүүлийн үед дахиад л өөрийнхөө энэ төрхнөөс уйдаж эхэлсэн гэнэ шүү.