Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар. Үеийн залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлж яваа хоёр уран бүтээлчийн нэг С.Зоригт саяхан анхны үрийн зулайгаа үнэрлэсэн билээ.
Тэгвэл тэрээр автомашин биш хүүхдийн тэрэг хайж гүйдэг болсон өөрийгөө гайхаж байгаагаа цахим хуудсаараа илэрхийлжээ.
Тэрээр хувийнхаа амьдралыг тэр бүр яриад байдаггүй нэгэн.
Тэрээр сайн аав, сайн хань байхыг хичээдэг бөгөөд дуулахынхаа хажуугаар газар тариалангын бизнес эрхэлдэг аж.
Түүний аав ээж багад нь салса н бөгөөд аавын хайрыг мэдэрч өсөөгүй гэдгээ нуудаггүй гэнэ.