Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»МУГЖ Д.Сосорбарамыг өдий зэрэгт авч яваа ухаалаг гэргий
Папарацци

МУГЖ Д.Сосорбарамыг өдий зэрэгт авч яваа ухаалаг гэргий

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам өөрийнхөө ханийг магтдаг олны танил цөөн эрчүүдийн нэг.

Өнөөдрийн энэ зэрэгтэй яваа нь ч түүний эхнэрийн ач гавъяа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тодруулбал, хошин урлаг ид мандан бадарч байх үед хамт мөр зэрэгцэн жүжиглэж явсан Б.Батзаяа, Чаминчулуун, Туяа гэх мэт жүжигчдээсээ илүү Д.Сосорбарам гавъяат өдгөө хамгийн баян нь.

Тухайн үед мөр зэрэгцэж явсан уран бүтээлчид нь санхүүгийн сахилга батгүйгээс өнөөдөр зарим нь түрээсийн байраар амьдарч яваа гэхэд хилсдэхгүй. Харин Д.Сосорбарамын хувьд олсон орлогоо эхнэртээ даатгаж, эхнэр нь нөхрийнхөө олсныг “ЮМ” болгосон айхтар бүсгүй гэдэг.
Эрхэм гавъяат 22 насандаа гэргий Б.Нинжбадгартайгаа ханилсан гэдэг. Б.Нинжбадгар нь Со гавьяаттай цуг УБДС-ийн Кино драмын анги төгссөн. Сэлэнгэд ногоочноор ажиллаж байгаад Кино драмын ангийн элсэн суралцсан Б.Нинжбадгар нөхрөөсөө хэдхэн насаар эгчмэд гэсэн шүү.
Нөхрийнхөө ар талыг даагаад мэргэжлээрээ ажиллаагүй тэрээр 1990-ээд оны дундуур Со гавьяаттай хамтран “Миний алаг нүдэн сайн байна уу…” гэж дуулсан нь нэг үе хит болж байлаа.

Со гавьяат ганц хүний “Од” театрыгүүсгэн байгуулсан. Гавьяатын эхнэр Б.Нинжбадгар одоо түүний “Од” театрын захирлын албыг хашиж, нэг үгээр хэлбэл менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Со гавьяат өөрийгөө “захиралтайгаа унтдаг” азтай эр хэмээн бяцхан хошигноод амжсан.

Анх айлын хажуу өрөө түрээслэн хамтдаа зүтгэж энэ дайны амьдрал, амжилтад хүргэхэд нөлөөлсөн хүн бол гэргий нь. Тэд ханилсныхаа 25 жилийн ой, мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай зэрэгцүүлэн хийж байлаа.

МУГЖ Д.Сосорбарам эхнэрээ “Нинжбадгар гэдэг хүүхэн бол Сосорбарам гэдэг эрүүл ч юм шиг, солиотой ч юм шиг хүнтэй ханилж, наждаа эдэлж яваа хүн л дээ” гэсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.