Монголын дууриас дэлхийд гарсан уран бүтээлчид бол Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар. Тэгвэл өнөөдөр дэлхийн шилдэг баритон хоолойтноор шалгарсан Э.Амартүвшинд хандаж, Г. Ариунбаатар үгээ хэлж сэтгэлээ уудалжээ.
Тэрээр “Эх оронд маань нийгмийн сэтгэлзүй тогтворгүй, дээд, доодгүй үймэж, өвчинд нэрвэгдэхийн хажуугаар бид өөрсдөө болсон болоогүй сошиалын мэдээ, контент, элдэв маягын хүмүүсийн гаж үйлдэлд итгэж бие биесээ хэмлэн өвтгөсөөр л…энэ нь биднийг бүр дордуулж салбар бүр 2 хуваагдаж тулсан их шунал, атаа жөтөө , эрх мэдлийн төлөө нэг хэсэг нь алалдаж нөгөө хэсэг нь түүнийг нь харан дур тавьсаар л… #Гэвч!!!
Гэрэл гэгээтэй өөдөө хийморьтой залуучууд Бөмбөрцөгт алдраа дуурсгасаар л байна! Тэдний нэг миний хамгийн анх Дуурь дуулах хүсэл эрмэлзэлийг минь бадрааж өгсөн Энхбатын Амартүвшин гэж энэ залуу! Тэр бол анхдагч, шан татагч мөнөөсөө мөн. Хүний нутагт өөрсдийнх нь урлагаар энэ хэмжээнд дуулж явна гэдэг бол чанга шүү, тэвчээр хатуужил, хамгийн гол нь зорьсон зорилгодоо үнэнч байна гэдэг л Браво!!! Бид 2-г хооронд нь талцуулах, эвдрүүлэх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байдгийг мэдэх л байх. Өөр өөрийн замаар 1-л цэгт тэмүүлж буй тал нутгийн эгэл жирийн малчин айлын хөвгүүд. Амартүвшин байгаагүй бол миний өнөөдрийн Ариунбаатар бас үгүй байсан биз. Олон улсад Дуулж сайн, мууг нь үзээгүй #дуулдаг хүмүүс үүнийг Ойлгохгүй!!
Туяа эгчээрээ бас их бахдаж баярлаж байнаа! Хүн хүнээ л бүтээдэг хорвоо! Та 2-тоо Аз Жаргал Хамгийн Дээд бүхнийг хүсье! Араас чинь олон залуус үлгэр авч хөдөлмөрлөж байгаа!
Цайлган цагаан ард түмэн чинь чамаар бахархаж, өшөө илүүг гэж горьдож аяны дөрөөнд чинь сүүгээ дусааж суугаа! Сайхан шүү ард олны Итгэл өвөрлөж явна гэдэг! Урагшаа” гэжээ.