Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Дижитал”-ын Эрка өвчтэй ээжийгээ хэрхэн асарч байснаа дурсав
Папарацци

“Дижитал”-ын Эрка өвчтэй ээжийгээ хэрхэн асарч байснаа дурсав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/20/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хип хоп хамтлагуудын “амьд домог”-уудын нэг бол Дижитал. Тус хамтлагийн дуучин Эрка намрын хүйтэн өдөр хэрхэн ээжийгаа алдаж байснаа цахим хуудаснаа дурсчээ.

Тэрээр хайртай нэгнээ хэзээ vxэхийг мэдэхгүй энэ богино хугацаанд нэгэндээ муу үг хэлж, сэтгэлийг нь сэмлээд яахав хэмээн сургасан байна.

Тэрбээр “Тэртээ 2013.02.14ний орой УБ.Паласын концертын их танхимд “Зүрхрүү” тоглолтоо эхлүүлээд эхний гараагаа хийчихээд тайзны хойно орж ирэхэд утас дуугарч ээж маань сэхээнд орлоо гэдэг мэдээ ирэв. Тайзны ард түмэн амьтан бужигнаж үзэгчид хөөрч баясан дуулалдсаар тоглолт дуусахад Мөнгөөнөө Хаку 2.т учраа хэлж үлдсэн ажлаа цэгцэлчихээрэй гэчихээд Мөөгий бид 2 тоглолтын хувцасан дээрээ гадуур хувцасаа углаад гарч гүйлээ.

Эмнэлэг дээр ирэхэд ээж маань ухаангүй. Маргааш нь орон нутгийн тоглолтоор гарах байсан ч ээжийгээ орхиод явж чадсангүй. Энэ үед сайтууд Дижитал хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг булаацалдаж зодолдоод орон нутгийн тоглолтоо цуцлав гэж бичицгээж байв. Хэд хоногоос ээж ухаан орсон ч заримдаа хүн танихгүй эсвэл учир холбогдолгүй зүйлсийг асууж ухаан нь орон гаран болсон байв. Заримдаа зүв зүгээр болчихоод амруу нь хоол цай халбагадаж өгөнгөө та тэд хоног унтлаа шүү дээ гэхээр хммм тиймүү ямар сонин юм бэ ёстой сонин юмаа гээд гайхаад ярина. Тэгж байснаа бие нь сулраад тэнхээгүй болчихно. Хагас жил гаруй ээжийнхээ дэргэдээс холдолгүй улсын, хувийн эмнэлэгээр үүрч дүүрч гүйсэн ч өдрөөс өдөрт дордсоор байв. Тэр нэг оройг огт мартдаггүй юм. Өдөржин гадуур явж байгаад ороод иртэл ээж хүн танихгүй байсан мөртлөө намайг нэг их том харснаа толгойгоо өндийлгөж ирээд хошуу нь цорвойж ишш миний муу хүү гэснээ уйлахнуу гэлтэй хамар нь сарталзаж амьсгаа нь түргэсээд миний хүүд хоол цай өгсөнүү гээд өндөлзөөд байж билээ. Эх хүний үрээ гэх сэтгэл өөрийн ухаан нь бүдэгхэн хэрнээ хүүгээ өлсөж цангахвий гэж зөнгөөрөө санаа нь зовж байдгийг хараад зүгээрээ ээжээ хүү нь хоол идсэн гэж хэлчихээд ариун цэврийн өрөөнд орж хэсэг суугаад гарч ирсэн.

Олон хоног сараар өвчинд шаналсан ээжийнхээ эм тариаг тасалдуулахгүй гэсэндээ уран бүтээлч найз нөхөд ах дүүсээ цуглуулж циркд хандивын тоглолт зохион байгуулан зээлээр билетээ тараагаад танхим дүүрэн үзэгч үзсэн боловч билетний мөнгө нь орж ирэлгүй циркийн түрээсээ арай гэж төлж барагдуулаад дуусав.

Түрээсийн нэг өрөө байрныхаа буйдан дээр ээжийгээ хэвтүүлээд нэг л өдөр сайжраад босоод ирнэ дээ гэж итгэсээр хичээсээр байсан ч намрын хүйтэн шөнө ээжийгээ алдсан даа.

Хүн бүхэнд vxэл хагацaл жаргал зовлон энэ амьдралд учрах ёстой бүх л зүйл учирна. Чи илүү зовоод бусад нь жаргаад байгаа гэж бүү бод. Ил гаргахгүй залгидаг нулимс инээдээр нуудаг гуниг харуусал бидний хэнд ч бий.

Эцэст нь та бид нэг л амьдраад эндээс явна. Энэ богинохон хугацаанд нэгнээ хэмлэж сэмлээд яахав дээ” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.