Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Иргэний нүд сoxолсон цагдаагийн хурандаа нар ажлаа өгөхөөр зэхэж байна гэв
Гэмт хэрэг

Иргэний нүд сoxолсон цагдаагийн хурандаа нар ажлаа өгөхөөр зэхэж байна гэв

coolНийтэлсэн: cool10/20/2021Шинэчилсэн:10/20/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургийн тайлбар: Хэрэг гарсан Золо зочид буудал

Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж, хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай, бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу энэ оны 03–р сарын 19 –нөөс 20–нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэхдээ, дуудан авчирсан бизнес эрхлэгч иргэний эрүүл  мэндэд ноцтой хохирол учруулж тухайн иргэн хараагүй болсон талаархи мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл тухайн хэргийг нуун дарагдуулсан, тухайн хэрэгт гар бие оролцсон цагдаагийн хурандаа нар ажлаа хүлээлгэн өгч, албан тушаалаасаа бууж болзошгүй гэх мэдээлэл байна.

Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гавьяаны амралтандаа гарсан Итгэл, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Оргил, Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа цолтой Б.Батсүх нар байсан бөгөөд ар х и д а н согтyyрсан аж. Ингэхдээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч Г-г дуудсан бөгөөд дуудан ирүүлж хамт байхдаа тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж, иргэнийг “Бид нэг ангид дөрвөн жил хамт сурсан, цагдаагийн байгууллагад 20 жил мөр зэрэгцэн ажилласан тул чи муу мэт нь барахгүй амжихгүй шүү”  илтэд айлга н сүрдүү л ж байсныг илтгэх аудио бичлэг ч бичигдэн үлджээ. Уг хэргийн улмаас иргэн Г өнгөрсөн 3-р сараас хойш гурван ч удаа хүнд хагалгаанд орсон боловч нүд нь хараагүй хэвээр, Монголд эмчлэгдэх эмчилгээ бүрийг тултал хийлгэчихээд байгаа юм.

Зургийн тайлбар: Хэрэг гарах үед байсан цагдаагийн хурандаа

Хурандаа нар энэ хэргийг нуун дарагдуулахыг завдсан гэх мэдээлэл бий. Харин хэргийн талаар манай сайд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараагаар  цагдаагийн дарга нарыг шалгаж эхэлсэн аж. Тодруулбал,  уг хэрэг гарах үед хамт байсан гэх  Дэмбээ гэх цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хурандаа, дэд хурандаа цолтой байж болзошгүй эдгээр эрхмүүд иргэн Г –г сохрох хэмжээнд хүртэл нь халдаж хохирооход нөлөөлсний зэрэгцээ өнгөрсөн 3-р сараас хойш өнөөг хүртэл хэргийг нуун дарагдуулсар ирсэн гэх мэдээлэл байна. Харин хэргийн газарт байсан нь нотлогдсон ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гавьяаны амралтандаа гарсан Итгэл, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Оргил, Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа цолтой Б.Батсүх нар цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр гарахаар болж, албан тушаалаасаа бууж болзошгүй гэх мэдээлэл байна. Хэдийгээр эцэслэгдэн шийдэгдээгүй ч Итгэл гэгчид эрүү үүсгэн шалгаж,  үлдсэн хурандаа нар цол буурах зэрэг  ёс зүйн хариуцлага тооцсон болоод өнгөрч магадгүй байгаа бололтой.

Тангараг өргөсөн цагдаагийн хурандаа нар ийнхүү иргэнээ хохироож өрөөсөн нүдийг нь бяцласан хэрнээ хэргийг нуун дарагдуулахын тулд тус зочид буудалд буудласан бүртгэл, дүрс бичлэг зэргээ устгаж амжсан ч цагдаагийн байгууллагын дотоод хяналтад хохирсон иргэн хангалттай нотлох баримт гаргаж өгчээ. Мэдээллийг эргэн мэдээллэсээр байх болно.

А.Баярмаа

Холбоотой мэдээлэл

Цагдаагийн хурандаа нар аpxидaн согтyypч иргэний нүдийг coхолжээ

гэмт хэрэг нийгэм Онцлох сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.