Рок попын ертөнцөд өөрийн фенүүдээ хошин мэдрэмжээрээ “тогтоодог” дуучин бол С.Сэрчмаа. Тэрбээр өдгөө АНУ-д охидын хамт аялж яваа.
Тэгвэл тэрээр ирэх сард АНУ-ын Лос Анжелес хотноо болох “Miss Asia in the USA“ тэмцээний тайзнаа дуулахаар болсон байна. Учир нь тус тэмцээнд түүний “хуурай дүү” мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцож буй бөгөөд түүнийг дэмжиж ийнхүү тайзнаа гарч ая дуугаа өргөхөөр болжээ.
Ташрамд дуулгахад, П.Шүүдэрцэцэгийн оролцож буй АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах уг тэмцээнд өмнө нь найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа оролцож, “First Runner” шагналын эзэн болж байсан билээ.
Америк дахь азиудын дунд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд энэ удаа П.Шүүдэрцэцэг оролцох нь.