Монгол HD телевизийн “Шарк” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тус нэвтрүүлэг зарим хөрөнгө оруулалт хийдэггүй шаркуудаа сольсон бөгөөд тэдний нэгээр “Монполимэнт” компанийн залуухан CEO Н.Мөнхнасан сонгогдоод буй сурагтай.
Тэрээр өдгөө уул уурхайн томоохон компанийг удирдаж яваа УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин.
Азид төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт танигдсан олон улсын хэмжээний CEO Н.Мөнхнасан “Монцемэнт “төсөл дээр ажиллаж, хаягдал дулаанаасаа хүртэл цахилгаан үйлдвэрлэж үйлдвэрийнхээ 30 хувийг хангадаг.
Том уурхайнууд уурхайн камп дээрээ сэндвичэн байшинд ажилчдаа байрлуулдаг бол “Монцемэнт” ХХК Дорноговь аймгийн Өргөн суманд 2 блок 5 давхар орон сууц барьсан, залуу гэр бүлүүдийг амьдруулан нийгмийн асуудлыг шийдсэн, хариуцлагатай CEO. Одоо нэмээд 2 блок орон сууц барьж байгаа.
Н.Мөнхнасан бүсгүйн хувьд өмнө нь “ApprenticeMongolia” шоунд оролцогч, шүүгч, бусад захирлуудаас илүү олны анхаарлыг татсан.
Н.Мөнхнасан, Оюутолгой төсөлд удирдах алба хашиж явсан, математикч Алтаннарын гэргий, дөрвөн хүүхэдтэй Алдарт эх билээ.