Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»40 настай Х.Булгантуяа гишүүн бусдаас 100 мянган төгрөгийн авлагатай
Папарацци

40 настай Х.Булгантуяа гишүүн бусдаас 100 мянган төгрөгийн авлагатай

Эрхэм админBy Эрхэм админ10/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, олны итгэлийг авсан хүн бол Х.Булгантуяа гишүүн. Сангийн дэд сайд байхдаа олонд танигдсан тэрээр сүүлийн үед “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-иараа олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлүүлээд буй.


Архангай аймгийн харьяат тэрээр 1981 онд төрсөн. Х.Булгантуяа дунд сургуулиа Австрали улсад 1996 онд төгсжээ. Мөн нэгэн ярилцлагадаа “Австралид очсон хамгийн анхны гэр бүл манайх байлаа” гэсэн байдаг. Түүнчлэн 1997 онд Монгол-Туркийн хамтарсан Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн математикийн анги, 2006 онд БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр, 2008 онд АНУ-н Йелийн их сургуульд Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр зэрэг хамгаалжээ. Тэрээр ажлын гараагаа 2006 онд Австралийн Паладин Ресурсис, Японы хөрөнгө оруулалттай Frontier Securities LLC-д бизнес хөгжлийн зөвлөхөөр эхэлсэн. Үүний дараа 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд төслийн Зөвлөх, төслийн удирдагч, 2012-2013 онд Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд Монгол Ардын Намын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос Монгол Улсын Сангийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, УИХ-д сонгогдсон юм. Тэрээр англи, хятад, япон хэлтэй бөгөөд триатлоны спортоор хичээллэдэг аж.


Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ тайлагнасан байдаг. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн жилийн орлого 30 сая 457 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 71 сая 285 мянга. Тэрээр 485 сая төгрөгний хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.
Мөн 75 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 80, Subaru, Outback зэрэг хоёр машинтай бөгөөд 20 сая төгрөгийн эзэмших-629 м2, эзэмших-697 м2 хоёр газартай.

Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 11 сая 248 мянган төгрөг аж. Мөн бусдаас 100 мянган төгрөгний авлагатай бөгөөд Гарден Артс ХХК-ны 50 хувийг эзэмшдэг гэж ХОМ-дээ дурджээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.