Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Консул асан Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
Мэдээ

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

coolНийтэлсэн: cool10/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод сууж байсан ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тэрбээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж, сүүлийн өдрүүдэд хотын Засаг даргын орлогч нарын өрөө рүү дайрч орон бужигнуулж, циркийн барилгын нөхцөл байдлыг олон нийтэд хүргэн, олон нийтээс нэр хүнд олж авахыг хичээж буй гэхэд хилсдэхгүй.


Харин түүнд холбогдох хэрэг бүтэн хоёр жилийн хугацаанд хэрхсэн нь тодорхойгүй байна. Тэрбээр дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан тухайгаа зурагтаар “Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь татваргүйгээр автомашин оруулж, унаж хэрэглэх эрхтэй. Монголд суугаа бусад бүх орны төлөөлөгч ч ийм эрхтэй байдаг. Венийн конвенцод заасан энэ эрхээ эдэлж БНХАУ руу автомашин оруулсан. Гэхдээ би Монголоос аваачсан “Range Rover” маркийн автомашинаа бусдад шилжүүлсэн, зарсан асуудал байхгүй. Энэ бол миний албан тушаалыг авах гэсэн хүмүүсийн гүтгэлэг байсан. Шүүхээр гэм буруутай, эсэхийг тогтоогоогүй байж ажлаас өөрчилсөн шийдвэр гаргана гэдэг харамсалтай. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээж байсныг зарим үзэгч, уншигч санаж буй нь лавтай.


Тэгвэл хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Консулын газрын албан хэрэгцээнд ашиглах нэрээр автомашинууд оруулаад нэгийг нь өвөрмонгол хүнд зарсан нь батлагдсан аж. Автомашин худалдан авсан хүнийг олж тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай учраас өмнөд хөршийн талд Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд тухайн өвөрлөгч хүнээс тайлбар, мэдүүлэг авч өгөхийг хүссэн гэдэг. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эрх мэдлээ ашиглан өмнөд хөршийн татвараас зайлсхийж, албан хэрэгцээнд ашиглах нэрээр оруулсан өөр нэг машин болох “Лексус-570”-ыг Хөх хот дахь Ерөнхий консулын газарт хааш нь ч хөдөлгөж чадахгүй, битүүмжилчихээд байсан юм. Түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар албаныхнаас тодруулахад “Эдийн засгийн шинжээч болон аудитын байгууллага дүгнэлтээ гаргасанд үндэслэн Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас прокурорт ирүүлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцаад хяналтын прокурор удахгүй шийдвэрээ гаргах байх” гэлээ.

гэмт хэрэг сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.