Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»НМХГ-ын хэлтсийн дарга тусгай хамгаалалттай бүсэд дахиад газар заржээ
Гэмт хэрэг

НМХГ-ын хэлтсийн дарга тусгай хамгаалалттай бүсэд дахиад газар заржээ

coolНийтэлсэн: cool10/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсан хэрэгт бас холбогдуулсан.

Зургийн тайлбар: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг

Ж.Ганзориг өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авхуулж байсан нь батлагдаж буй бөгөөд урьдчилсан байдлаар 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ. Хэд хэдэн эх сурвалжаас НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригт холбогдох хэрэг ямар шатанд буйг тодруулахад “хахуульд авсан хувцасны үнэлгээг тооцуулахаар шинжээчид дүгнэлт гаргахаар болсон. Дүгнэлтээ хараахан гаргаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, яллагдагчийг цагдан хорьж шалгаж байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжуудын “Ж.Ганзориг нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар таван жил ажиллаад НМХГ-т хэлтсийн дарга болж шилжиж ирсэн нэгэн аж. Сая АТГ-ынхныг шалгаж эхэлмэгц Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий хүмүүстэй уулзаж, хэргээс мултрахыг оролдсон гэж манайхан ярилцаж байна. АТГ, прокурорынхон харин ямар нэг нөлөөнд оролгүй цагдан хорьчихсон юм билээ. Хууль хяналтын байгууллагынхан нь түүнд холбогдох хэргийг шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэхэд үнэн мөн нь тодорхой болох биз” хэмээсэн юм.

АТГ-ынхны шалгалтын явцад НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Албаны хүмүүсээс энэ талаар лавлахад “Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй.

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.