Lumino хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан реппер Хөлгөөг танихгүй хүн ховор. Тэрээр ид мандаж байх үедээ хүн амины хэрэгт орооцолдож, улмаар хэдэн жилийг “аав”-ынд өнгөрүүлсэн.
Тухайн үед хэргийн амь хохирогчийн ээжид захидал бичдэг байсныг тухайн үеийн хэвлэлүүд нийтэлж байв. “Аав”-ынхаас гарсан даруйдаа icetop хамтлагт орсон тэрээр өнөөдөр 41 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Өөрийн үзэл бодлоо дуугаараа илэрхийлж, үхтэлээ реппэрийн урлаг мандан бадрахын төлөө бүхнээ зориулна хэмээн ойр хавийнхандаа хэлдэг ажээ.