Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНРТ-ийн сувгаар “Сарны нулимс” нэртэй телевизийн олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж байв. МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын зохиолоор бүтсэн тус киноны гол дүр өдгөө “Эмицо” хамтлагийн жүжигчин Тэмүүжин, Д.Галбаяр найруулагчийн гэргий “хөөрхөн” Хулан нар тоглосон байдаг.
Кинонд тухайн үеийн Монголын нийгэм, залуусын амьдралын тухай өгүүлдэг. Тэр дундаа гадны орон руу ажиллахаар явж байгаа залуусын амьдралын гуниг гутралыг бодит байдлаар дүрслэн харуулсан билээ. Гадагш ажиллахаар гарч буй их урсгал залуусын амьдралд ямар их хор хөнөөл учруулж байгааг тус киноноос харж болно.
Кино 20 гаруй дүртэй. Тухайлбал, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан,Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул, МУГЖ Б.Нармандах нарын туршлагатай жүжигчдээс гадна Долгорсүрэн, Түвшинхүү зэрэг тухайн үеийн УДЭТ-ын залуу жүжигчид тоглож байв.
Тэгвэл тус киноныхон хэрхэн өөрчлөгдснийг та бүхэн дараах зургаас харьцуулан хараарай.