“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихыг танихгүй хүн ховор.

Өдгөө 50 нас гарсан тэрээр шударга шулуун үгтэй гэдгээрээ гайхагддаг. Бас болоогүй өдий насалтлаа албан ёсны гэр бүл зохиож үзээгүй гэдгээрээ сенсаци тарьж чадсан нэгэн. Тэгвэл тэрээр өдгөө киноны зураг авалтаа эхлүүлэх гэж буй “Фансатик” продакшныхаас дүр гуйжээ.
Тэрээр “Фантастикийн дүү нар түүхэн сэдэвт киноны бэлтгэл ажилд орсон сурагтай. Надад жижиг ч гэсэн ганц дүр олдох байх тээ.
Юм мум ярихгүй байсан ч болно. Хальт гараад өнгөрсөн ч болно. Үхдэг байсан ч байсангүй.
Кинонд гарч үзмээр л байнашд. Өөрсдийг нь хартал шэйр хийгээд өгөөч” гэжээ.

