Монголын хошин урлагт гэр бүлээрээ гялалзаж яваа уран бүтээлчид бол С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар. Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан болохоос одоо бол байдаг л зүйл гэж болно.

Г.Нарансолонго нэг охинтой байсан ба жүжигчин залуутай амьдралаа холбон тэд хүүгээ өлгийдөн авсан. Тэдний хүү 3-р сарын 18-ны өдөр мэндэлсэн. Түүний охины аав ч мөн урлагийн хүн.
Тодруулбал Германд найруулагчийн мэргэжлээр сураад ирэхдээ сэтгэл нь хувирсан байжээ.
С.Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Г.Нарансолонго 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд жүжигчин Г.Золбоот хоршин тоглож анхны гараагаа амжилттай эхэлсэн. Тэр Ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийг төгсөн 1998 онд СУИС-т оюутан болсон.

Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.
Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэнэ. Хачирхалтай нь Тэмка тун нарийн гэнэ шүү. Эхнэр нь хувцас гоёл чимэглэлд мөнгө зарах гэхлээр “Наадах чинь хэрэггүй. Чи минь байгаагаараа надад хөөрхөн харагддаг” хэмээн болиулж дөнгөдөг. Г.Нарансолонго ч нөхрийнхөө мөнгийг хэмнэсэн үү үнэтэй цэнэтэй зүйл авахаас татгалздаг. Товчхондоо тэд хамгийн хэмнэлттэй гэр бүл.



