Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хоёр ч үндэслэлээр шалгах саналаа прокурорт хүргүүлжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хоёр ч үндэслэлээр шалгах саналаа прокурорт хүргүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн, “Содмонгол” группийг үүсгэн байгуулагч Ц.Анандбазарт хоёр ч үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах саналаа цагдаагийн байгууллагаас НПГ-т хүргүүлжээ.

Гэхдээ иргэн Б.Сүнээ буюу Б.Сүндэрьяагийн гаргасан, охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх үндэслэлээр бус, өөр хэрэгт шалгахаар болсон аж.

Тодруулбал, Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг болох Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр нэг хэрэг нээж буй гэнэ.

Харин нөгөө нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал цагдаагийнхан хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан “Содмонгол” группийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Тос, тосолгооны материалын үйлдвэр”-ийн төсөлд Засгийн газрын 2016 оны 76 дугаар тогтоолоор 14 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, 30.03 сая еврог дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байдаг. Улмаар 14 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн зээл тус банкнаас олгосон юм билээ. Уг зээлээ зориулалт бусаар зарцуулж, нэлээд хэсгийг нь ОХУ-ын аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн, багагүйг нь 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн аж. Уг нь Ц.Анандбазарын хамаарал бүхий эл компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой мэдээлэл нэлээд эрт бидэнд ирсэн юм. Тухайн үед
Хөгжлийн банкныхнаас “Содмонгол” группийн зээлийн эргэн төлөлтийн талаар лавлахад “Тус компани нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь хэвийн төлж байгаа. Төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 1, 2 дугаар шатны ажлуудаа хийж байна.

Төсөл хэрэгжүүлэгчид тос, тосолгооны материалын үйлдвэрийн үйл ажиллагааг 2021 оны зургадугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн.
“Содмонгол” группийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой аливаа мэдээллийг тус компанитай байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байсан юм. Ц.Анандбазарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэсэн, шалгалтын явцад ямар зүйлүүд тогтоогдсон талаар бид эргэн мэдээлэх болно.
Ташрамд дурдахад, иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж буй ч Сүнээд бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас гадна хангалттай нотлогдохгүй байгаа гэнэ. Харин Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх олон бүсгүйчүүдээс хэн нь ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учраас мөрдөн шалгах ажиллагаа гацаж, хаах санал прокурорт хүргүүлж болзошгүй байна.

Г.РАВЖАА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.