Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг.
Тэрбээр хүүхдээ төрүүлснийхээ дараа 128 кг жинд хүрсэн ч эргэн 58 кг болж, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдгөөр нь фэйсбүүк хэрэглэгчид андахгүй.
Тэгвэл тэрээр өдгөө хоёр дахь хүүхдээ төрүүлээд байгаагаа цахим хуудаснаа тэмдэглэжээ.