ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь шинэ улирал эхэлжээ. Анхны нэвтрүүлэг энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дуучин Клава Кока нууцлаг зочноор оролцжээ.
Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Уганда, Монгол, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн оролцож байгаагийн нэг нь Монголын зайран Б.Эрдэнэсан. Тэрээр өдгөө тус тэмцээний шилдэг найман оролцогчдын нэгээр шалгарчээ. Энэ тухай түүний хамаатны эгч болох дуучин А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудаснаа онцлоод “ Нутагт нь болдог учраас өөрсдийнхөө зөн билэгчдийг сайн дэмждэг юм билээ. Харин эх орныхоо нэрийг гаргаж яваа Б.Эрдэнэсангаа бүгдээрээ идэвхитэй дэмжээрэй” хэмээн инстграмм хуудас хуудсыг нь нийтэлжээ.
Уншигч та бүхэн Оросын “Зөн билгийн тулаан” шоунд Монгол улсыг төлөөлж буй зайран Б.Эрдэнэсанг дэмжихийг хүсвэл хаягийг нь дагаарай.