“Go entertainment”-ын найруулагч Д.Галбаяр өдгөө Сүхбаатарын талбайд суулт хийж буй УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхлангын сайн найз.
Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, энд найзын нандин харилцаа хамаагүй хэмээн өгүүлжээ. Тэрээр “Залуучууд гарч ирээч л гэх юм. Яг яс юман дээр залуучууд наадуулыг чинь сонгоогүй шүү! Сонгосон улс нь өөрсдөө гарч ирж хариуцлагаа нэхээч! 30-н жил та нар л эд нарыг сонгож өдий зэрэгт хүргэсэн биз дээ!
Сонгууль болохоор үр хүүхэд залуучуудынхаа сонголтонд нөлөөлж яаж намчирхаж гүйдэг билээ дээ! Сонгохыг нь өөрсдөө сонгоод буулгахыг нь залуучууд буулгадаг юм бол байхгүй!!!” гэжээ.
Мөн тэрээр найзынхаа урдаас турхирлаа гэсэн иргэнд хандаж, “Бид эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй! Ямар ард түмэн бна тийм л төр бна! Энэнд Жавхлан бид 2-ын найз байх огт хамаагүй!” гэжээ.