Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Т.Нансалмаа:Хэнийг ч өөрийнхөө бие, сэтгэлд хатуу, хүйтэн хандахыг бүү зөвшөөр!!
Папарацци

Т.Нансалмаа:Хэнийг ч өөрийнхөө бие, сэтгэлд хатуу, хүйтэн хандахыг бүү зөвшөөр!!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/23/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

On’n Off продакшн Монголын шоу бизнес, дэлгэцийн урлагт амжилттай ажиллаж байна. Продюсер С.Ононбат, Т.Нансалмаа нарын тэргүүлдэг энэ хамт олон хэдэн зуун тоглолт, арга хэмжээ, загварын шоу зохион байгуулж, хамгийн хүртээмжтэй реклам сурталчилгаа, видео клип, телевизийн шоу нэвтрүүлэг хийж байгаа.

Тиймээс шоу бизнесийн салбарт ажилладаг хүмүүс бүгд продюсер Т.Нансалмааг шинэ дүр төрх илрүүлж, реклам сурталчилгаанд тохирох дүрийг гайхалтай сонгож чаддаг онцгой мэдрэмжэй гэдгийг нь мэднэ. Учир нь түүний сонгосон загвар өмсөгчид, жүжигчид бүгд алдартай болж, супер амжилтын эзэд болцгоосон байдаг.

Түүний жинтэй үг, үзэл бодол ялангуяа залуусын сэтгэлд нийцдэг нь харагддаг бөгөөд бүсгүйчүүд олон сэдвээр хувь бодлыг нь сонсохыг хүсдэг болжээ.

Ийм жишээ болсон түүний сэтгэгдлээс уншигчдадаа сонирхуулж байна.

…Нас залуу бүсгүйчүүдийн асуусан асуултны нэгэнд ил хариулъя гэж бодлоо. Хайртаа залуудаа, нөхөртөө зодуулсан, бүр дахин дахин зодуулаад ноцтой гэмтсэн хэрнээ уучлаад явдаг нь амьдралын нэг л хэлбэр гэж үү? Үгүй дээ бүсгүйчүүд минь. Хэнд ч бүү бууж өг!! Хэнийг ч өөрийнхөө бие, сэтгэлд хатуу, хүйтэн хандахыг бүү зөвшөөр!! Өөрийгөө хайрлаж, ганц олдох амьдралаа айх аюулгүй, амар амгалан өнгөрөөхөө бод. Чамайг огт хайрладаггүй учраас хvчирхийлэл хэрэглэж байгаа гэдэгт эргэлзээгүй итгээд өөрийгөө хуурахаа больсон нь дээр. Тэр чамайг нэг удаа зодсон бол дахин дахин зодно. Чамайг зодoж, доош нь хийж байгаа нь хайртайдаа хардаад, чи буруу зүйл хийснээс гэсгээж байгаа үйлдэл огт биш. Тэр зүгээр л чамайг харахаас дургvй нь хүрч, чиний сул дорой байдалд бахаа хангаж таашаал авах дуртай садиcт. Хайран сайхан охидууд аавдаа алгадуулж үзээгүй өсөөд хайртай гэж бодсон хүнийхээ гарт шүүс болохыг хараад хэлье гэж бодсон юм. Өөрийгөө хайрла бүсгүйчүүд минь. Муу хүнээс холоос хол амьдар. Чи хорвоод цорын ганц! Чанга, хүчтэй эмэгтэйчүүд ч уйлдаг, уян зөөлөн амьтан.Тэдний хүч сэтгэлийн хатанд, зөв шийдвэрийг эргэлзэлгүй гаргадагт оршдог юм.

Нэг сайхан бүсгүй “Эхнэртэй хүнээс хүүхэдтэй болоход яагаад болохгүй гэж?” асуулаа. Хүүхэдтэй болно гэдэг хэн нэгэн хүнд хайраа батлахын төлөө тээж төрүүлэхийн төдий зүйл огт биш. Бас хэн нэгэн хүн хүүхдийг нь төрүүлж өглөө гээд насан турш хайрлаад, халамжлаад, мөнгөөр булаад явнаа гэж бодвол том эндүүрэл, алдаа.

Хамгийн түрүүнд төрөх үр чинь эцэг, эхийн хайранд булхаж өсдөггүй юм гэхэд хэнээр овоглосон хэн байх вэ, аавынхаа тухай асуухад юу гэж хариулах тухайгаа буюу өөрийнхөө тухай бодсон нь дээр дээ. Тэр хүний эхнэр, хүүхдүүдийнх нь тухай бодох гэж толгойгоо өвтгөх хэрэггүй ээ. Эхлээд өөрийгөө л бод.

Олигтой эр хүн хэзээ ч ханилсан хань,төрсөн үрээ хаяж явдаггүй юм. Чиний дурласан залуу үнэхээр сайн залуу юм бол гэр бүлээ огт өнчрүүлэхгvй. Харин чи ганцаараа хүүхдээ өсгөхөд бэлэн үү гэдгээ сайн бодоорой.

Өөрийгөө хайрла охин минь! Ганц байгаа амиа хоёр болгох гэж байгаа бол нэртэй төртэй хуримлаад, хүүхэд нь аавыгаа нэхэж биш бахархаж өсгөхөөр бодоод сэтгэлийн хөөрлөө барихыг хичээгээрэй. Чамайг гэж өдөр шөнөгүй бодож, нэрийг чинь хэлэхдээ хоолой нь чичирдэг, чамайг дэргэдээ байлгахын төлөө бүхнээ зориулах залуутай учирна гэдэгт чинь итгэж байна!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.