Хоолойн цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ сонсогч олонд таашаагдсан ДБЭТ-ийн дуучин Ө.Уянга.
Тэрбээр одоогоос 11 жилийн өмнө 2010 онд UBS телевизийн бүтээл “Мамма миа” мюзикл уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн.
Түүний нөхөр нь “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү бөгөөд урлагийн ертөнцөөс бие биеэ олсон тэд хэвлэлийнхэнээс хэсэгтээ л зайгаа барьж байлаа.
Өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүүмэд, дуучин нөхөртөө хоёр ч хүүхэд төрүүлж өгсөн А.Уянга өмнө нь хэд хэдэн эрчүүдтэй нэр холбогдож явсан нэгэн.
Харин одоо айл гэрийн сайн эзэгтэй.
Тэрээр хүүгээ цэргийн албанд мордуулжээ.
Цахим хуудаснаа “Ээжийн сайхан хүү эх орноо хамгаалах эр цэргийн албанд мордлоо Би эх орондоо энэ биеээ зориулах хүүтэй хүн дээ БАХАРХАЛ минь” гэв.