“Нэр нэгтийн чих нэг” гэж үг бий. Тухайлбал, Монгол улсын бүртгэлд 8792 Уянга нэртэй хүмүүс өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Тэдгээр Уянга нэртэй бүсгүйчүүдээс олонд танигдсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийг тоймлон хүргэе.
Э.Уянга

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон хөтлөгч Э.Уянга.
У.Уянга
Фантастик прадакшны жүжигчин, залуу уран бүтээлч, “37-р точка” ОАУСК-ны Сувдаагийн дүрийг маш чадварлагаар бүтээсэн У.Уянга.
Г.Уянга
Нэгэн үе “Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Ч.Ганхуягийн үзэсгэлэнт эхнэр Г.Уянга
Ө.Уянга
Хоолойн цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ сонсогч олонд таашаагдсан ДБЭТ-ийн дуучин Ө.Уянга.
н.Уянга
“Эмоци” продакшны залуу жүжигчин Г.Эзэнмөхийн хөөрхөн гэргий Уянга.
О.Уянга
Загварынхан дундаа өндөр боловсролтойд тооцогддог топ модель бол О.Уянга.
Б.Уянга
“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин, хөтлөгч Ууганаагийн эхнэр, жүжигчин Уянга.

