Монголын цуут хурдан ажнай Шарга азарга Тэнгэрийн хүлэг болжээ.
“Амгалан Төрийн ажнай Шарга ”
азарга маань энэ өдрөөс эхлэн “Домогт шарга” гэж хэлэгдэх болжээ.
Монгол Төрийн их баяр наадамд удаа түрүүлж хоёр айрагдсан хосгүй амжилтын эзэн.
1998 оны Адууны ивээл Шороон барс жилийн хаврын сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Гурван хадтайд мэндэлсэн Домогт хүлэг ийнхүү 24 насандаа Тэнгэрийн хүлэг болжээ .
Үр төл нь Монгол наадмын алтан шар зурхайд Түрүү айраг түүчээлэх болтугай.