Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмнэлгүүдээр орж, эмийн сангаараа шагайгаач ээ
нийтлэлчид

Эмнэлгүүдээр орж, эмийн сангаараа шагайгаач ээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/24/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эмнэлгүүдээр орж, эмийн сангаараа шагайгаач ээ

За эм, тариагаа татан авчрахгүй бол хэцүүдэх нь байна шүү. Сар гаруйн өмнөөс эмнэлгүүдийн тариур, дуслын системний хангамж муудаж эхэлсэн.

Гэтэл одоо хаа сайгүй хомсдолд орж байна. Энэ Засгийн газар чинь эмнэлгийн салбараа ковидтой нь хамт хаячихсан юм уу? Яах ч аргагүй юм гэж байдаг.

Дуслаар хийхээс аргагүй эмчилгээ олонтой, тариаг бол өдөр цагаар байнга хийлгэж байж хөл дээрээ босох хүн олон бий. Судсанд хийх ёстой тариагаа яах уу, дусалаа яаж судсандаа залгуулах уу? Халбагадаад, гуурсдаад, залгилаад, уугаад болдог бол хамаа алга. Эм тариа, тариур, дуслын системний хомсдол аль намрын сартай уралдаад л эхэлсэн.

Өчнөөн хугацаа өнгөрч байхад өдий хүртэл зохицуулсан юм алга. Энэ янзаараа нас барагсдын тоо улам өсөх магадлал өндөр. Өвчлөл буурахгүй байхад эм тариа, дусал, тариур, системээ сарын өмнөөс нөөцлөөд, татан авах арга замаа аль хэдийн олчихсон байх ёстой.

 

Гэтэл тийм юм алга. Яам, агентлагуудаа нэмнэ гээд дахиад 41 тэрбумын төсвийн нэмэгдэл ярьсан л улс байх юм. Долоо хоногт дунджаар 120 орчим хүн ковидын улмаас нас барах болсоор хоёр дахь сараа үдэх нь. Ядаж энэ тоог ойлгож байгаа хүн байна уу? Эрх мэдэлтний ширээн дээр өөр тоо өрөөтэй очдог юм болов уу гэж бодогдтол гүрийх юм аа.

Тэгээд хэвлэлийнхэн шүүмжлээд дуугарахаар зориуд шүүмжилж байна, санаатай зохиомол шуугиан үүсгэж байна гээд бүүр ширэн нүүрлээд гүлдийчихнэ. Бодит байдал чинь энэ байна шүү дээ. Өдөр бүр өвчилж, нас барж байгаа хүний тоогоо хар, зориудын тоо, зохиомол нөхцөл байдал биш гэдгийг ойлго. Ширээг чинь унагаах гээд хүн зориуд үхээд, нас барагсдын тоо нэмэгдээд байгаа хэрэг үү?

Эмнэлгүүдээрээ орж, эмийн сангуудаараа шагайгаач ээ. Натри 09-өөс эхлээд рингер бүр байхгүй, тариур ч бүр нүдний гэм, зарим эм тариа тасраад удсан байна. Энэ байдал чинь ганц шөнийн дотор хүндрээд хонодог ковидын энэ үед шууд үхэл гэж мэдэж байна уу? Энхбат нь ийм хашин морь шиг юм уу, энэ Засаг ийм хөшүүн хойрго юм уу? Амьдрал дээр буудаггүй, хөрсөн дээр хөл тавьдаггүй хаашаа хөөсөрчихсөн хүүхдүүд вэ?

Хүйтний ам наашилж, хар тахлын цалам чангарч байна шүү. Эзэнтэй эзэнгүйгээ ойлгохгүй энэ ард түмэн хаа хаанаа барьц алдаж, хамаг муугаа дуудалцахаас яахав. Адаг сүүлдээ махнаас бусад нь тасарч, малаас бусад нь жагсах вий дээ.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.