Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярваа хятад хөрөнгө оруулагчаасаа хахууль авсан бололтой
нийтлэлчид

“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярваа хятад хөрөнгө оруулагчаасаа хахууль авсан бололтой

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/25/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас шалгаж эхэлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан тэрбээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаж, “Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг учир шалтгаангүй хорьж байна. Монгол Улсын ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утгатай зүйл бичээд буй билээ.

Түүний өмгөөлөгч П.Баасанжав нь “2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед “Эрдэнэс Монгол” ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл баттай эх сурвалжууд Д.Хаянхярвааг бусдыг шантаажилж их хэмжээний хахууль гэх үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

Бидэнд олдсон мэдээллээр “Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборолтыг эхлүүлэх зөвшөөрөлийг өгөхгүй хясан боогдуулж Хятад талын хөрөнгө оруулагчдаас нь их хэмжээний валют хахуульд авсаныг АТГ-ынхан тогтоосон сурагтай. Энэ хэрэгт холбогдуулан Д.Хаянхярваагийн туслах н.Уртнасан гэх хүнийг ч саатуулан шалгаж буй гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай Шивээ-Овоогийн ордын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшдэг аж.
Зарим мэдээллийн хэрэгслээр Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан нь тогтоогдсон хэмээн бичиж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.