Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олсон загвар өмсөгч бүсгүйчүүд болох топ модель Э.Одгэрэл, Г.Уранцэцэг, О.Уянга, загвар өмсөгч С.Төгс нар өөрсдийн цахим хуудсаа хамтдаа авхуулсан гэрэл зургаар гоёжээ.
Тэд загварын салбараас шинээр төрөх дүр төрхийг олох “The Models” нэвтрүүлгийн шүүгч, хөтлөгч, арын албанд зүтгэж яваа юм. Царай зүс, гоо төрх, амбицаараа үеийнхнээсээ “тасарцан” тэд хаана ч явсан бусдын харцыг булааж, зүрхийг эзэмддэг бүсгүйчүүд юм.
Тэдний хувийн амьдралыг сонирхвол, топ модель Э.Одгэрэл хэдийнэ 50 насыг хол давсан нэгэн бөгөөд ганц охины нь түүнийг эмээ болгосон.
Харин Г.Уранцэцэгийн хувьд 36 нас хүрсэн ч ээж битгий хэл эхнэр болж амжаагүй, загварт бүх амьдралаа зориулж яваа нэгэн.
Тэрээр 14 настайгаасаа загварын тайзнаа гарсан нэгэн. Харин О.Уянгын хувьд өдгөө 35 настай, үе тэнгийн залуутай гэр бүл болж, ихэр охидыг тэртээх 8 жилийн өмнө төрүүлсэн.
Харин С.Төгс өдгөө 30 насны босго руу дөхөж яваа нэгэн бөгөөд “тэнгэрийн хунтайж” гэгддэг Цэнгүүнтэй хоёрдахь амьдралаа эхлүүлсэн.
Тэрээр дөнгөж 20 насандаа загвар өмсөгч Эрдэнэцогттой анхны амьдралаа эхлүүлж, охинтой болж байсан билээ.