“Х ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” нэртэй блог хөтлөн, 80 гаруй өрхийн гурван сая гаруй төгрөгийн өрийг тэглэсэн байдаг.
Өдгөө “Нийслэл аав” шоуны хөтлөгчөөр ажиллаж буй тэдний нэг жүжигчин С.Батзориг 25кг жинг хаяжээ.
Тэрээр өөрийнхөө турсан тухайгаа цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.
Жүжигчин залуусын хувьд “Өрийн дэвтэр” блогоороо Нисэх, Био, Шар хад, Улиастай, Хужирбулан, Долоон буудал, Тахилтын гэр хорооллын гүнд байдаг жижиг түц, дэлгүүрүүдийг сонгон нийт 100 гаруй айл өрхийн дэлгүүрийн өрийг даржээ.