Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ах дүүс гоё байна, алаг цирк анхнаасаа тэднийх юм байна
нийтлэлчид

Ах дүүс гоё байна, алаг цирк анхнаасаа тэднийх юм байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/26/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ах дүүс гоё байна, алаг цирк анхнаасаа тэднийх юм байна гэх ёстой юу?

Улсын циркийг 14 жилийн өмнө Долгорсүрэнгийн Дагвадорж менежмэнтийн хувьчлалаар авсан нь үнэн. Зориулалтын дагуу ашиглахаа больж, одоо нурааж байгаа нь ч үнэн.

Циркчид 80 жилийнхээ ойгоор далан бараадуулж барьсан даавуун асарт даарч жиндэн тоглолт хийсэн нь ч үнэн. Ахмад үеийнхний гомдол алтан манежийг нь нураахад нулимс болж хурсан нь ч үнэн. Залуу үеийнхэн циркийн тайзгүй болсноо зарлан, төв гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж, энэ мэтийн зураг авалт, тавилт, тоглолт зохион байгуулсан нь бас л үнэн. Улсын циркийн байр ууш идэшний баар, угаалгын газар, улсын дугаарын үйлдвэр болсон нь бүүр үнэн.

 

Энэ бүх үнэнийг хэвлэлийнхэн олон жил үе үе бичиж ирсэн нь үнэн. Хамгийн сүүлд унтаж байсан үнэнийг сэрээж Д.Мөнх-Эрдэнэ лайвдсан нь баталгаатай үнэн. Тэгсэн чинь үнэнийг дэлгэн харуулсан түүний үйлдлийг Долгорсүрэнгийн Сумъяабазар зохион байгуулалттай, захиалгатай дайралт хэмээн нэрлэчихдэг юм байна.

 

За эндээс юу харагдаж байна? Нүдэн дээр, чихэн дээр, нүүрэн дээр үйлдэгдэж буй шударга бусыг, бодит байгаа байдлыг байгаагаар нь харуулсан Мөнх-Эрдэнэ байтугай мөндөл байсан ч, бүүр бор халзан хонь байсан, бурхан чөтгөрийн аль нь байсан ч дэмжинэ. Асуудлын гол нь үнэнийг дэлгэсэн хэвлэлийнхэн циркийг зохион байгуулалттайгаар Дагвадоржид хувьчилж өгөөд, нураагаад, менежмэнтийн хувьчлалын шаардлага хангаагүй хэрнээ өмчилж хэвтээд, өмхийртлөө дараад, ууш идэшний газар болгож, уургын морь шиг ухалзчихаад, дараа нь Долгорсүрэнгийнхнийг буруутгаагүй юм аа. Зохион байгуулалттай дээрмийг илчилсэн нь зохион байгуулалттай, захиалгатай шүгэл үлээгч, шүүрэн бичигч болчихдог хорвоо гэхээр Сумъяабазар тонгоруулж хардаг юм уу, бид толгойгоороо хөл хийж амьдраад байгаа хэрэг үү? Энэ олон хүн, энэ улс бүхлээрээ, энэ гудамжинд үзүүлбэр үзүүлж байгаа орох оронгүй залуу циркчид бүгдээрээ зохион байгуулалттайгаар Сумъяабазар, Дагвадорж хоёр руу худлаа дайраад, хуурамчаар гүтгээд байгаа юм уу? Огтхон ч хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгоод гөрдөөд байгаа юм уу? Хэрэв энэ бүхэнд захиалагч байгаа бол тэд өөрсдөө үйлдлээрээ, үгээрээ, шуналаараа, шударга бусаараа захиалсан захиалагчид нь шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай суух уу? Хувьчилж аваад нураагаагүй бол хэвлэлийнхэн шуугилдаж, түмэн олон түрхрэлдэж, тэр муу Мөнх-Эрдэнэ балгас болсон байшингийн гаднаас мөндөл шиг орилоод байх уу? Үнэн, худлын талаарх энэ том зөрүү, элэг эвдэрмээр ангал чухам хэдийд бий болдог гээч? Дээрэмчнийг дээрэмчин гэдгийг мэдсээр байж нийгмээрээ ” Дээлтэй бурхан явж байна” гэж даган баясах үед үнэн худал хоёр үргэлж ингэж төөрдөг юм. За би хэлээд өгье.

 

Ойлголтын энэ том ялгаа хаантан шалдан байгаагаа харахаа больсон үед бий болдог юм. Одоо бүгдээрээ алга ташицгаа, Сумъяатанд зориулж нүсэр удаан, нүгэлтэй их алга ташицгаа. Тэгээд ” Та минь гоё байна, сайхан байна, Улсын цирк угаасаа танайх юм байна, бид андуурчээ” гэж хашгир. Сумъяатан яаж баярлахыг, яг тэгээд хөөрсөндөө дахин өмдөө тайлан шидэхийг харцгаая.

Тэгээд энэ хүнийг бүр шалдалж аваад ” Ах дүүс гоё байна, алаг цирк тэднийх юм байна, аваад нураасан нь зол боллоо” гэж алгаа хорстол ташиж байгаад араас нь орилолдон уйлж, хөлсийг нь авч магнайдаа хүргэх ёстой гэнэ шүү…ха ха ха…тийм ээ, тийм, тэд гоё байгаа, одоо бүүр гоё унгана.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.