Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хааны алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу
Папарацци

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хааны алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ.

Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од гэх хүнээс Чингис хааны алтан зоосыг С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байхдаа улсын сан хөмрөгт 100 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг нь гаргуулан өгөх талаар ярилцаж тохиролцсон гэнэ. Улмаар уг зоосыг өөрөө худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200 сая төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханшийг нь сонирхож болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Төр-Одын сонорт ч хүрсэн сурагтай. Тиймээс С.Чулууныг хууль сахиулагчид шалгахаар болж буй аж.

Чингис хааны алтан зоосны тухайд түүхч, судлаачид “Хорезмыг эзэлсэн ялалтаа алдаршуулж Чингис хаан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад зэрэг хотод алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой” хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.