Авъяас билэг нь ундарсан жүжигчин Д.Хүрэлхүү сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орж, хормын төдий л инээдмийн жанрын киног үзэгчдийн хүртээл болгодог болсон.

Тэгвэл тэрээр саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ нээлтээ хийгээд удаагүй байгаа шинэ киноныхоо талаар ярьжээ. Түүнчлэн, өөрийнхөө хийсэн уран бүтээл бүрийг анхны эхнэрээс төрсөн хоёр охиндоо зориулж хийдэг, өөрийгөө уран бүтээлээрээ дамжуулж охиддоо ойлгуулахыг хичээдэг тухайгаа нухацтай ярьжээ.

Эрхэм гавъяат маань анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэх алт шиг хоёр охинтой. Түүний том охин Х.Намуун “Wolarsan” хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн. Аавынхаа хөдөлмөрч занг өвөлж авсан Х.Намуун гадаад төрх, биеэ авч яваа байдал зэргээрээ үеийн охиддоо үлгэрлэж яваа юм.

Харин түүний бага охин Х.Сүрэн цаг хугацаа өнгөрхийн хэрээр өсч том болж эгчийгээ дуурайсан үзэсгэлэнтэй нэгэн болсон.

Гэвч жүжигчин Д.Хүрэлхүү хэдэн жилийн өмнө шинэ амьдрал зохиосон. Тиймдээ ч амьдралаа төвхнүүлэхээр охидтойгоо тэр бүр уулзаж чаддаггүй ажээ.


