Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Г.Найманжин: Ерөнхий сайдыгаа мyулж дopoмжло х биш дэмжиж хамгаалах нь эх орны эрх ашиг
Папарацци

Г.Найманжин: Ерөнхий сайдыгаа мyулж дopoмжло х биш дэмжиж хамгаалах нь эх орны эрх ашиг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2021Шинэчилсэн:10/27/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Найманжав цахим хуудаснаа “Би хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгойтой үснээсээ олон дайсантай гэж пост оруулсан …

Яагаад тийм олон дайсныг өөртөө хураачихсан бэ гэдгийг нь товчхон хэлье. Л.Оюун-Эрдэнэ асар олон дархлагдсан Олигархи хулгайчуудын эрх ашгийг нь аймшиггүйгээр хөндчихсөн юм. Тэдгээр Олигархиудын нэгддэг үүр болох #МАНАН гэдэг мафын бүлэглэлийг хамгаалдаг хэрэм цайз шиг бат бөх босгосон #хонгилыг нь нураах тэмцэлд манлайлж оролцсон гол хүмүүсийн нэг нь Л.Оюун-Эрдэнэ юм. Бүлэглэлүүдийн томилгоо болох хууль хяналтын байгууллагуудад үүрэлсэн мафуудийг нь бас задалсан.

ЗГХЭГД байхдаа Эрдэнэтийн49% бүлэглэлийн санаархалд нь саад хийж Эрдэнэт үйлдвэрийг 100% төрийн мэдэлд авах ордны тэмцлийг удирдан зохион байгуулсан юм. #Эрдэнэтийн49 бүлэглэлд Хонгилын эзэн Ц.Элбэгдорж тэргүүтэй Э үсгээр эхэлсэн МАНАН бүлэглэлийн гол толгойлогчид бүгд багтдаг. Одоо Рио Тинто гэдэг үндэстэн дамнасан аварга том луйварчин команийн өөдөөс сөрж гарцаагүй луйвар болсон гэдэг үндэслэлүүдийг нь үгүйсгэж чадахгүй баримтуудтай хамт гаргаж чадсаны үр дүнд Рио Тинтог анх удаа буулгаж аваад байгаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинтод маш тодорхой 3 шаардлага тавьсанаас 649 тэрбум төгрөгийн татварын акт гаргаж Монгол Улсад төлөхийг шаардсан. Рио Тинто энэ шаардлагыг биелүүлж хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын төрийн санд 649 тэрбум төгрөгийг 100% шилжүүлсэн. Энэ бол бага мөнгө биш бөгөөд бодитой ялалтуудын нэг нь гэж ойлгож болно.

Хоёрдугаарт Дубайн гэх луйварын гэрээг цуцлаж харилцан ашигтай болгож шинээр гэрээ байгуулах шаардлагыг албан ёсоор тавьсан. Рио Тинтогийн зүгээс Дубайн гэрээг цуцлахгүйгээр өөр яриа хэлэлцээр хийх санал гаргасан боловч Л.Оюун-Эрдэнэ эхний байр суурин дээрээ хатуу зогсохоо дахин илэрхийлснээр Рио Тинтог буулгаж аваад байгаа юм!!! Өнөөдөр Дубайн гэрээг цуцлаж шинээр гэрээ байгуулахыг Рио Тинто хүлээн зөвшөөрөөд байна. Энэ бол том ялалтуудын нэг юм!!! Одоо Дубайн гэрээг шинэчлэн батлахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа.

Гурав дахь шаардлага нь Оюу-Толгойн үндсэн гэрээг засаж сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хохироосон зүйл заалтуудыг өөрчлөх, тодорхой бус, цоорхой болгож ашиглагдах зүйл заалтуудыг тодорхой болгох гэдэг шаардлага юм. Үүнийг ч бас Рио Тинто хүлээж аваад байгаа бөгөөд хоёр талаас ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Товчхондоо бол Монгол ялж байна гэж ойлгож болно.

Рио Тинто Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дуртай байхгүй нь ойлгомжтой. Рио Тинтод Монголын төр хүчгүй, Засгийн газар нь нэр хүндгүй байх нь ашигтай. Рио Тинтогийн гар хөл болж нийгмийн тархийг угаадаг пиар баг, захиалгат нийтлэлчид, худалдагдсан сэтгүүл зүй, мянга мянган троллууд хуучнаараа байгаа. Эдгээрийг Л.Оюун-Эрдэнийн дайсан гэж ойлгож болно. За тэгээд нам доторх түгжилүүд нь, дүр эсгэсэн эх орончид, эсрэг намыхан нь гээд … Одоо сонгууль болох гэж байгааг ч хэлхүү дайралт улам л ширүүсэх байх …

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгойтой үснээсээ олон дайсантай гээд байгаа нь энэ юм. Хамгийн гол нь эдгээр нь зөвхөн Л Оюун-Эрдэнийн биш Монголын дайсан гэдгийг л маш сайн ойлгоцгоох хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийг өндөр эрх мэдэлтэй болчихлоо гэхээсээ илүү хүнд хэцүү үүрэг хариуцлага үүрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хүн л юи чинь алдаа дутагдал гаргаж буруу зөрүү ойлголт төрүүлэх юм байж л таарна. Харин тэр болгон дээр нь #троллуудтай дуу хоолойгоо нийлүүлээд нийгмээрээ муулж доромжлоод байвал Засгийн газрын нэр хүнд л буурна.

Засгийн газар нэр хүнд муу байх тусам дээрх дайснуудад л ашигтай болхоос Улс эх оронд, ард иргэдэд ямар ч ашиг байхгүй. Тийм болхоор би Ерөнхий сайдыг алдаатай нь оноотой нь дэмжиж хамгаалах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм шүү. Одоо Рио Тинтотой түүхэн хэлэлцээр хийж байгаа энэ хариуцлагатай цагт Ерөнхий сайдыгаа муулж доромжлох биш дэмжиж хамгаалах нь эх орны эрх ашиг шүү гэдгийг Монголууддаа дахин дахин хэлмээр байна‼ #Шэйрлээд өгөөрэй. БАЯРЛАЛАА” гэжээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.