Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянхонгорын удирдлага хахууль авсан, эсэхийг тогтоосонгүй
Папарацци

Баянхонгорын удирдлага хахууль авсан, эсэхийг тогтоосонгүй

Эрхэм админBy Эрхэм админ11/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Ц.Урангуа, М.Мөнхбаатар, улсын яллагч Ц.Ганбулган болон шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй өнгөрсөн баасан гараг болон энэ долоо хоногийн даваа гарагт хэлэлцлээ. Гэвч шүүгдэгчдийн гэм буруутай, эсэхийг эцэслэн тогтоож чадсангүй.


Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оноос хойш шалгаад “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсныг нь хангалттай тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байдаг.

Уг хэрэгт нь Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр, дээрх компанийн захирал З.Эвлэгсайхан нарыг холбогдуулан шалгасан. Түүнчлэн Ц.Отгонбаяр, Г.Батжаргал нартай холбоотой өөр үйлдлүүдэд нэгэн алтны уурхайн эзэн С.Мөнхболд, Д.Сайнбилэг нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Эдгээр үйлдлийг нь хэлэлцээд шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд прокурорын хяналтад буцааснаар дээрх зургаан хүний гэм буруутай, эсэхийг тогтоож чадсангүй.


Ц.Отгонбаяр, Г.Батжаргал нарыг АТГ-т шалгасан үйлдэл нэг бус. Тэднийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд эрх мэдлээ урвуулж ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэмээн буруутган шалгасан билээ.

шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.