Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Сайжруулсан шахмал түлшний борлуулагчаар ажиллах сонирхолтой иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ
Мэдээ

Сайжруулсан шахмал түлшний борлуулагчаар ажиллах сонирхолтой иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/25/2021Шинэчилсэн:11/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг 2021-2022 оны өвөл, галлагааны улиралд худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ. Цар тахалтай холбогдуулан бүртгэлийг цахим хэлбэрээр авах юм. Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллах хүсэлтэй иргэд www.burtgel.ttt.mn хаягаар хандаж бүртгэлээ хийлгэнэ. Бүртгэлийг өнөөдрөөс 10 хоногийн хугацаанд авах юм.

Борлуулалтын цэг байгуулахад тавигдах шаардлага:

Борлуулалтын цэг болгох байршил нь Онцгой Байдлын Газрын ISUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашин саадгүй орж гарах боломжтой байх /Автомашины хэмжээ: урт 7.5 м, өргөн 2.5 м, өндөр 3.3 м/,
Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх,
Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл /сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах/
Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
Хаяг давхцсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх,
Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх,
Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК-иас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах,
Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх;
Сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэд гэрээ байгуулахын тулд дараах бэлтгэлийг хангасан байна:

Баталгаат жин,
Оёдлын машин /25 кг шуудайны амсар оёх/,
Галын хор /4кг-ын гал унтраах нунтаг хор – 2ш/,
Ухаалаг гар утас /Андройд үйлдлийн систем 5.0-ээс дээш, NFC дэмждэг/,
Газраас хөндий байлгах поддон,
Ус нэвтрүүлэхгүй хучлагыг тус тус бэлдсэн байна.
Борлуулалтын цэг байгуулах хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Борлуулагчаар ажиллах хүсэлт,
Иргэний үнэмлэхний хуулбар,
Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт,
Үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хуулбар,
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт /e-mongolia нэгдсэн мэдээллийн сангаас авна/,
Үйл ажиллагаа нь түрээсийн хашаа, байранд явагдах бол түрээслүүлэгчээс бичгээр авсан зөвшөөрөл /гэрээ байгуулах үед түрээсийн гэрээ шаардлагатай болно/
Борлуулалтын цэгийн байршил /Google газрын зураг дээр тэмдэглэнэ/,
Борлуулалтын цэгийн зураг /орц гарцын тодорхой харуулсан, хашаа, байшин, агуулахын зураг/
Холбогдох мэдээллийг 70119400 утаснаас лавлаж авна уу.

Таван Толгой түлш
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.