Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»III БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
Фото

III БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ

coolНийтэлсэн: cool12/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ишдамбийням /1758-1773/
Гуравдугаар Богд Жавзандамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байв. III богдыг 1Ү Банчин-Эрдэнэ Халхын богд III Жавзандамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн байна. Тэрээр Жанжаа хутагт Ролбийдоржоос гэцэл санваар хүртэж номун хан Жамбалдоржийг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан хүртжээ. 1763 онд гуравдугаар Богдыг ширээнд залж их ёслолыг үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагналыг өргөжээ.

Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан “Шашныг бадруулагч” хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна. Гуравдугаар богд XIII жарны харагчин могой буюу 1773 онд таалал болсон байна. Ишдамбийням бээр монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн ажээ. Түүхч Дармадала бээр “Ишдамбийням бол умар зүгийн амьтан бүхний оройн чимэг”, “Судар тарнийн гол ёсноо боловсорсон, эрдмийн нараар доройтлын харанхуй бүхнийг нэрэн дор арилган зохиогч, шашны гурван үндэсний ёсыг байгуулагч, шашин эрдэнийг ихэд сэргээн бадруулсан” хэмээн дурьджээ.

танин мэдэхүй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.