Рок попын ертөнцөд өөрийн хүчирхэг хоолойноос гадна гоо сайхан, ялдам төрх, шударга шулуун зан чанараараа танигдсан хүн бол дуучин А.Хишигдалай.
Оюутан ахуйгаасаа “Архангайн охин” гэгддэн олны өмнө нэгэн дууны шоунд оролцож байсан тэрээр өөрөөсөө алдартай монголын олны танил хүмүүсээр гангарах дуртай ажээ.
Үүнийгээ ч тэрээр нуудаггүй бөгөөд өөрийн цахим хуудаснаа стори хэлбэрээр оруулсан байна.
Дуучин бүсгүйн хувьд 30 насны босгыг алхаж яваа ч, тэр одоог хүртэл ээж бүү хэл, эхнэр болж амжаагүй амбицтай нэгэн.