Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Баянхонгорын 250 иргэн “группийн мөнгө” хууль бусаар авч байсан уу
нийтлэлчид

Баянхонгорын 250 иргэн “группийн мөнгө” хууль бусаар авч байсан уу

Эрхэм админBy Эрхэм админ11/18/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгор, Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэрэгт шалгуулаад багагүй хугацаа өнгөрч байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон, өмнө нь тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бейсенг холбогдуулан яллагдагчаар татахаар болсон билээ.

Харин Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөрийгөө ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэмээн хоёр жилийн хугацаатай групп тогтоосон байдаг.

Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон тэтгэмж олгуулж байсан хэрэгт холбогдсон. Тухайлбал, дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр групп тогтоосон бол хоёр хүүгээ хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна тус газрын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн даргын хамаарал бүхий хүн нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хэмээн мөнгө авч байсан гэх хэрэгт шалгуулж буй.

Тэгвэл ЭМЯ, ХНХЯ зэрэг холбогдох яам, агентлагаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж эхэлжээ. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоогоороо дээр нэр дурдсан хоёр аймаг улсын дундаж болох 3.4 хувиас өндөр гарсныг эх сурвалжууд мэдээлэв. Баянхонгор, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэрийг ЭМЯ-ны Мэдрэл, сэтгэц, дотор судлалын мэргэжлийн салбар зөвлөл, НДЕГ-ынхан нягтлахад ийнхүү улсын дунджаас өндөр гарсан нь дээрх байдлаар албан тушаалтнууд хууль зөрчиж байсантай холбоотой байх магадлалтай аж. Баян-Өлгийд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд буурч байгаа нь холбогдох албан тушаалтнуудыг нь АТГ-ынхан шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлсний үр дүн гэж үзэх үндэслэл бий.

 

Харин Баянхонгорт хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд сүүлийн таван жилд тогтмол өссөн байна. Тус аймгийн групп тогтоолгосон иргэдийг хөдөлмөрийн чадвараа үнэхээр алдсан, эсэхийг хамтарсан ажлын хэсгийнхэн шалгахад 250 иргэн хамрагдаагүй аж. Энэ нь тэр тооны иргэн “группийн мөнгө” хууль бусаар авч байсан байх магадлалтай гэнэ. Харин Баян-Өлгийн 400 гаруй иргэн хамтарсан шалгалтад ороогүй юм байна.

Тиймээс тэдгээр иргэдийг дахин магадлан шалгах хурлаар оруулах үүрэг дээрх хоёр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэнд холбогдох яам, агентлагийнхан өгчээ.

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.