Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Хөхөө: Хэрэгт холбогдсон хүүхдүүдийг мэдүүлэг өгөхөд сургуулийн нийгмийн ажилтан хамт байлцана
Папарацци

Н.Хөхөө: Хэрэгт холбогдсон хүүхдүүдийг мэдүүлэг өгөхөд сургуулийн нийгмийн ажилтан хамт байлцана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/23/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

97-р сургуулийн сурагчид нэгнээ зодсон асуудлыг Хүүхэд хөгжлийн хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөгөөс тодрууллаа.


-Нийслэлийн 97-р сургуульд болсон асуудлын талаарх мэдээллийг танай байгууллага авсан уу. Хохирогч болон хэрэгт холбогдогч хүүхдүүдийн асуудалд танай байгууллага ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Сүүлийн үед өсвөр үе, ахлах ангийнхны дунд нэгнээ бүлэглэн зодох, хүлээн зөвшөөрөхгүй гадуурхах, эрх чөлөө, бие махбодид халдсан асуудал гарч байгаа нь харамсалтай байна. Нийслэлийн 97-р сургуульд болсон асуудлын талаарх мэдээллийг бид хүлээн авсан. Хэдийгээр хүүхдүүд холбогдсон ч гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллага зайлшгүй шалгана. Сургуулийн захиргаатай энэ асуудлыг тодруулахад, 40 хүүхэд нэг хүүхдийг зодсон асуудал гараагүй гэдгийг хатуу байр суурьтайгаар илэрхийлж буй. Үнэн хэрэгтээ, 40 хүүхэд байна уу, дөрвөн хүүхэд хэргийн холбогдогч байсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоон ажиллана. Ер нь бол ийм асуудал хүүхдүүдийн дунд гарах ёсгүй. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хохирогч, холбогдогч хүүхдүүдийн аль алинд нь манайх тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.

Эхний ээлжинд хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдүүдээс цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах үед эцэг эх, асран халамжлагч, багш, нийгмийн ажилтан гэх мэт насанд хүрсэн хүнийг байцуулах ёстойг манай байгууллага сургуулийн захиргаанд мэдэгдэж, зөвлөгөө зөвлөмж өгсөн. Тус сургуулийн нийгмийн ажилтны хувьд олон жилийн туршлагатай хүн байгаа. Тэр туршлагаараа хүүхэд бүрээс байцаалт авахад нь байлцаж, хүүхдийн эрхийг хангахаа бидэнд мэдэгдсэн. Үүнээс гадна, БЗД-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хууль ёсны төлөөлөгч томилогдож, хүүхэд тус бүрийн хүүхдийн эрхийг хангаж ажиллуулахаар бид ярилцаж байна.

Хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчилд холбогдож, хохирохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж зөвлөгөө өгдөг нэгж байгаа юу?

-Байлгүй яахав. Тогтолцоогоороо цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагууд ордог. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага ч бас орно. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15-р зүйлд зааснаар “сум, дүүрэг, баг, хороонд хүүхдийн эрхийн хуульзүйн хороо ажиллана” хэмээн заасан байдаг. Уг хорооны үндсэн гол зорилго нь тухайн нутаг дэвсгэрийн хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулна. Хүүхэд гэмт хэрэг зөрчлийн хохирогч, гэрч, холбогдогч болсон тохиолдолд эрхзүйн туслалцаа зөвлөгөөг үзүүлдэг. Мөн хүмүүжлийн арга хэмжээ авхуулж буй, ял эдэлж буй, хорих ангиас суллагдаж буй хүүхдүүд рүү чиглэсэн сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Шаардлагатай гэж үзвэл боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээ, бусад нийгмийн суурь үйлчилгээг авахад нь туслалцаа дэмжлэг үзүүдэг. Баянзүрх дүүрэгт ч бас Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байгаа. Тус хорооны бүтэц бүрэлдэхүүнд цагдаа, эрүүл мэнд, халамж зэрэг нийгмийн суурь үйлчилгээг үзүүлдэг байгууллагын удирдлагууд багтдаг. Одоогийн байдлаар нийт 95 хүн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар Хүүхдийн эрхийн хууль зүйн тусламж үйлчилгээг 252 хүүхэд авсан байна. Эдгээр хүүхдүүдэд хууль зүй, сэтгэлзүй, өмгөөлөгчийн үйлчилгээг үзүүлсэн байна.

тодруулга
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.