Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Тавантолгой” ХК-ийнхан “Чингис хаан” банкнаас мөнгөө авахын тулд шүүхэд ханджээ
Папарацци

“Тавантолгой” ХК-ийнхан “Чингис хаан” банкнаас мөнгөө авахын тулд шүүхэд ханджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/24/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банканд харилцах болон хадгаламжийн дансаа нээсэн байгууллагууд мөнгөө нэхэмжилж шүүхэд хандан шийдвэрлүүлж буй.

Хамгийн сүүлд гэхэд “Тавантолгой” ХК-ийнхан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Үүнээс өмнө ИНЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац гэх зэрэг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд шүүхэд хандан харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөө нэхэмжилж шийдвэрлүүлж байв. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпорацынхан “Чингис хаан” банканд 16.22 тэрбум төгрөг жилийн 10 хувийн хүүтэй хадгалуулснаа нэхэмжилсэн юм. Хөгжлийн банк “Чингис хаан”-д 26.18 тэрбумыг жилийн 13.6, “Эрдэнэс Тавантолгой”-н 49.78 тэрбумыг гурав, “Монголын цахилгаан холбоо” ХК долоон сая, “Тавантолгой төмөр зам” компани 1.9 тэрбумыг 3.8 хувийн хүүтэй гэх зэргээр хадгалуулсан байдаг. Харин шүүхэд хандан мөнгөө өөр банк руу шилжүүлэх нэхэмжлэл гаргасан “Тавантолгой” ХК-ийнхан 10 сая төгрөг жилийн 1.8 хувийн хүүтэй хадгалуулсан аж.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч нэхэмжлэгч, хариуцагч талынхны хүсэлтээр хойшлуулсан байна.

Ташрамд дурдахад “Чингис хаан” банканд Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, сангууд, бусад байгууллагын гээд нийт 243.89 тэрбум төгрөг байх ёстой ч төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь муудаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг гаргаж өгөхгүй байгаа учраас шүүх, цагдаагийн байгууллагад шалгуулах болсон билээ. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангасан байна” гэх заалтыг зөрчиж буй ч Төвбанкны удирдлага хаацайлсаар, ямар нэг шийдвэр гаргахгүй удаж байгаа юм.

Онцлох шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.