Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг гадуур шалгаж, хүүг цагдан хорив
Гэмт хэрэг

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг гадуур шалгаж, хүүг цагдан хорив

coolBy cool12/01/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Зургийн тайлбар: Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа

Хэдэн жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулсан, өдгөө ИТХ-ын дарга болсон түүний үйлдэлд хүүгээс нь гадна эхнэр Б.Сайнжаргалыг ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогт сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж, уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-нд гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийснийг орон нутгийн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хад орчимд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон аж. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн газар олгож цааш нь дамлан зарсан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон ЗДТГ-ын бусад гурван албан тушаалтны гэр, ажлын өрөөнөөс бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураасан байна.

Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байж.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл Өмнөговь аймгийн удирдлага Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчин газраа бараа, таваар мэт зарж борлуулах явдал хавтгайрч, дахиад олгох газар үлдээгүй гэж орон нутгийнхан ярьдаг. Ханбогд, Цагаан хад суурьшлын бүсэд олгосон бүх газрыг шалгаж нягтлан, буруутай хүмүүст нь төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон нь дээрх албан тушаалтнуудын холбогдсон хэрэг илтгэж байна.

Өөр эх сурвалжуудаас авсан мэдээллээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа газар зарж, хууль бусаар олсон мөнгөөрөө Улаанбаатар хотод үл хөдлөх олон хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авсан байжээ. Тиймээс мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэж хуулийн байгууллагынхан үзэж мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүний хүү Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

 

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.