Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Төсөвт төвлөрүүлэх мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй Татварын ажилчдыг шалгаж байна
Гэмт хэрэг

Төсөвт төвлөрүүлэх мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй Татварын ажилчдыг шалгаж байна

coolНийтэлсэн: cool12/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ. Тухайлбал, тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнийг эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож, цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан хэмээн буруутгаж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төлөөгүй. Уг мөнгөөрөө хэргийн холбогдогч нар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл авч, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан гэх хэргийг үүнээс өмнө буюу 2020 оны хавраас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаж багагүй хугацаа өнгөрч байна. Уг хэрэгт татварын байгууллагын албан тушаалтнууд холбогдсон юм.

Зургийн тайлбар: Татварын Ерөнхий газар

Тэгвэл Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, улсад төлөх ёстой татварыг өөрчилдөг байж болзошгүй татварын улсын байцаагч нарыг цагдаагийнхан шалгаж эхэллээ. ГТСМТТ нь Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны 177 дугаар тогтоолоор улсын үйлдвэрийн газар болж цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг. Ингэснээр татварын цахим төлбөрийн баримтын, “и-баримт” зэрэг томоохон системүүдийг хариуцан ажиллах болсон юм. Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны системийн хөгжүүлэлтийг хариуцаж байгаа.

ШӨХТГ-аас тус төвийнхний үйл ажиллагаатай холбоотой, олны хэл аманд байнга өртөж байдаг мэдээллүүдийг шалгахад тухай байгууллагын 40 гаруй ажилтан НӨАТ-ын сугалаанд азтан болсон нь тогтоогдсон гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байсан билээ.

Харин цагдаагийн байгууллагынхан тус төвийнхөн болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна.

Аж ахуйн нэгжийн татварын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд, системийн инженерүүд болох Ж, Т, У нар уг хэрэгт холбогдоод буй гэнэ.

Тэд татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулж, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт оруулан устгаж, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний авлига авсан болохыг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.