Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна
Мэдээ

“Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/23/2021Шинэчилсэн:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг, Хуулийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Маркетингийн хэлтэс хамтран, аяны хэрэгжилтийг үйлдвэрлэлийн бүс болон үйлдвэрийн бүх ажилчдын дунд зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга хийж байна. Мөн үйлдвэрийн нийт ажилтныг “Ирээдүйгээ хамгаалъя” аянд идэвхтэй оролцох, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлахыг уриалав.

Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хөдөө орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэн бүр хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одооноос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлэх учиртайг “Ирээдүйгээ хамгаалъя” аянаар дамжуулан сануулж байгаа, гэж Замын цагдаагийн ажилтнууд онцолсон.

Түүнчлэн, өнгөрсөн жилүүдэд улс даяар зохион байгуулсан “Яараад яахав дээ-1, 2” аян үр дүнгээ өгч, зам тээврийн осол зөрчил тодорхой хэмжээнд багассан үзүүлэлт гарчээ. Харин энэ удаагийн аян, арга хэмжээнд жолооч, иргэд идэвхтэй оролцож, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос хамгаалж, хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.