Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууд “ХЭМАБ-ын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяны эхний шатанд тэргүүллээ
Мэдээ

Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууд “ХЭМАБ-ын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяны эхний шатанд тэргүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/20/2021Updated:12/04/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс нийт бүтцийн нэгж, газар хэлтсийн дунд зохион байгуулсан “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяны эхний шатанд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хамт олон тэргүүлэв. Аяны нэгдүгээр шатанд нийт 162 удаагийн “Өглөөний ХАБ” сэдэвт цахим сургалт сурталчилгааны арга хэмжээ зохиогдсоноос 62 удаа буюу 40 орчим хувийг нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууд зохион байгуулсан байна. Мөн “ХАБЭА-н манлайлал, оролцоо” сошиал группт цаг тухайд нь мэдээллээ байршуулан, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журамтай танилцах линк хаягийг ажилтнуудын гар утсанд мессежээр болон и-мэйл хаягаар хүргүүлж, дүрэм журмуудтай шууд танилцах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллажээ.

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын дүрэм, журмуудын мэдлэгийн түвшнийг тогтоох, бататгах зорилгоор нийт ажилтнуудынхаа дунд үе шаттай тестийн шалгалт зохион байгуулж, Баасан гаригт аяны хүрээнд хийсэн ажлаа мэдээлж, тайлагнах ажлыг тогтмолжуулсан байна. Энэхүү аяныг амжилттай зохион байгуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангаж, манлайлан ажилласан ЗХНБГ-ын удирдлагууд, ажилтан бүрийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтан Ө.Энхбаатар онцлов.

Эрдэнэт үйлдвэр MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын дүрэм, журмуудыг судалж, хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, идэвхжүүлэх зорилгоор “ХЭМАБ-ын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяныг зохион байгуулсан юм. Аянд үйлдвэрийн 26 газар, хэлтсийн ажилтнууд оролцож, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүллээ.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.