Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өвлийн бэлтгэл ажил 84.7 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ

Өвлийн бэлтгэл ажил 84.7 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрхэм админBy Эрхэм админ11/08/2021Updated:12/04/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлаар зөвлөлдлөө. Шуурхайн эхэнд Эрдэнэт сувиллын цогцолбороос ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Сүүлийн 96 цагийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд коронавирусийн 6 тохиолдол батлагдсан байна. Халдварын тохиолдол буурч, тархалт багасаж байгаа хэдий ч хүн бүр хувийн халдвар хамгааллын дэгээ сулруулалгүй, олон хүнтэй газраар аль болох явахгүй байхыг Эрдэнэт сувиллын цогцолбороос анхааруулав. Мөн өвлийн сарууд ойртож, ханиад томуу тусах эрсдэл нэмэгддэг тул анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласан бол Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлаа технологийн дагуу хэвийн үргэлжлүүлжээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс долоо хоногийн төлөвлөгөөний явцаас танилцуулж, 11,12 саруудад нэмэлтээр зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар, өвөлд бэлтгэх ажил 84.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үндсэн технологийн болон эрчим хүчний тоног төхөөрөмж, аж ахуй, нийгмийн барилга байгууламж, түүхий эд материалыг бэлтгэх чиглэлээр төлөвлөсөн нийт 301 ажлын 255 нь 100 хувиар биелж, 9 ажил хугацаа нь хүлээгдэж буй аж. Үлдсэн 12 хувийн ажил нь 40-99 хувийн биелэлттэй байна. Цехүүдийн ажлын явцыг тодруулбал, Засвар механикийн завод 100 хувь, Баяжуулах үйлдвэр 97 хувь, Дулааны цахилгаан станц 99.2 хувиар өвөлд бэлтгэж, үйлдвэрлэлийн цехүүдийн үзүүлэлт өндөр байгааг онцоллоо. Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй өргөтгөл шинэчлэлийн ажлууд үргэлжилж, өнгөрөгч амралтын өдрүүдэд шугамын булалт, 5-р секцийн стандартын бус төмөр хийцийг татаж авах ажлууд хийгдсэн байна. Энэ ажилд Үйлдвэрлэлийн хэлтэс, Авто тээврийн байгууллага, Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран, шуурхай гүйцэтгэсэнд талархаж буйгаа Баяжуулах үйлдвэрийн удирдлага мэдээллийнхээ үеэр илэрхийлэв. Засвар механикийн заводад цутгамал, механик боловсруулалттай эд анги, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж, резин эдлэл зэрэг чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, оны эхнээс төлөвлөгөөт үзүүлэлтээ 104.8 хувиар биелүүлсэн байна. Дулааны цахилгаан станц өвлийн горимд шилжин, 4 зуух 4 машины хүчин чадалтайгаар хоногт 1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, үүнээс 844670 кВт.ц эрчим хүчийг түгээн ажиллаж буйг Ерөнхий инженер Д.Дарханбаяр мэдээллээ. Мөн зуухны их засварын ажлыг энэ сарын 20-нд, шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулалт, угсралт, тохируулгын ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг Спорт ордноос эхлүүлж, энэ долоо хоногт Соёл урлагийн цогцолборт үргэлжлүүлж байна. Ажилтнуудын дархлааг дасгал хөдөлгөөн, урлаг соёлоор дамжуулан, эерэг хандлага бүрдүүлэн, сэргээх зорилготой тус аян амжилттай, үр дүнтэй явагдаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцолж, аянд цех хэлтэс бүр идэвх санаачилгатай оролцохыг уриалав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгч, цаг үеийн тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахыг бүх газар хэлтэс, цехийн удирдлагуудад үүрэг болголоо.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.