Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд ур чадвараа уралдуулж байна
Мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд ур чадвараа уралдуулж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/11/2021Шинэчилсэн:12/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга 2020 оны 12-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүний хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас нэгдсэн төлөвлөгөөний дагуу цуврал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд “Шинэчлэгдсэн хууль журам, стандартын танилцуулга, хувийн хөмрөг” сэдэвт багаар ажиллах уралдаан зохион байгуулж байна.

Уралдаанд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар болон үйлдвэрийн газрын нийт бичиг хэрэг, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд 4 багт хуваагдан оролцож, архив албан хэрэг хөтлөлтийн хууль эрх зүйн баримт бичгээ судалж, сургалтын танилцуулга, гарын авлага бэлтгэж, өөрсдийн хийсэн ажилдаа харилцан үнэлгээ өгч, дүгнэж байна.

Шинэчлэгдэн батлагдсан хууль, журам, зааврыг судлах, сурталчлан таниулах, хувийн хөмрөгт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, сургалтын  материал, гарын авлага бэлтгэн, бичиг хэргийн ажилтнуудаа чадавхжуулж, ур чадвартай бичиг хэргийн ажилтнуудаа тодруулах зорилго бүхий тус  уралдаанд нийт 47 ажилтан хамрагдлаа.

1-р баг: Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” сэдвээр,
2-р баг: Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 246-р тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” сэдвээр,
3-р баг: 2021 оны 07-р сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан “Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2021, 5140-2:2021,5140-3:2021 сэдвээр,
4-р баг: Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам” зэрэг сэдвээр тус тус сургалтын материал бэлдэж, цахим уралдаанд нээлттэй хэлэлцүүлж байна. Уралдаанд оролцогчид нь хариуцсан сэдвээрээ 20-с ихгүй минутын сургалтын материал сонирхолтой байдлаар бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд бусад багуудынхаа үнэлгээгээр шилдэг сургалтын материал, хувийн хөмрөгийг тодруулах юм.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.