Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Дархлаажуулалтын 4-р тун” аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна
Мэдээ

“Дархлаажуулалтын 4-р тун” аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна

Эрхэм админBy Эрхэм админ11/22/2021Updated:12/04/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд дархлаа сэргээж, хамгаалах зорилгоор өрнөж буй дархлаажуулалтын 4-р аян “Инээмсэглэе” уриан дор үргэлжилж байна. Аяныг энэ долоо хоногт Эрдэнэт сувиллын цогцолбороос зохион байгуулж, үргэлжлүүлнэ. “Инээмсэглэлээр угтацгаая” уриатай зөв дадал, зөв үйлдэл хэвшүүлэх энэ удаагийн аяны нээлт шинэ долоо хоногийн өглөө үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2-р байр болон нийт 6 цэгт дуу хуур, хүүхдийн инээд  хөөр дүүрэн эхэллээ. Хүн бүхэн бие биендээ хайр инээмсэглэл бэлэглэх нь ажил, амьдралын эрч хүч, амжилтын эх үндэс болдог. Нэг удаа чанга инээхэд 10 минут алхсантай, 10 секунд инээх нь 3-5 минутын дасгал хийсэнтэй тэнцэж, тэр хэрээр эрч хүч авдаг гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа бий. Түүнчлэн инээд хөөрөөр бялхсан хүмүүс 7-10 жилээр урт насалдаг болох нь батлагдсан. Тиймээс аяны сэдвээ “Инээмсэглэе” уриатай сонгосон гэж Эрдэнэт цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг онцлов.

Аяны хүрээнд цуврал сургалтууд болно. Зөв дадал, зөв үйлдлийг сурталчлах, хүүхэлдэйн киноны баатруудтай өглөө бүр мэндэлж, баяцхан хүүхдүүд болон амьдтын инээмсэглэж буй төрх бүхий гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, инээд баясал дүүрэн орчинд аялах зэрэг олон үйл ажиллагаа энэ долоо хоногт зохион байгуулагдах юм байна.  Долоо хоногийн турш хамт байж, үйлдвэрийн цех нэгжүүд болон олон нийтийн байгууллагууд эл аянд нэгдэж, идэвх санаачилгатай оролцохыг Эрдэнэт сувиллын цогцолбороос уриаллаа. Мөн аяны хүрээнд болох “Нэг өдөр-нэг дадал” хөтөлбөрт ажилтан бүр оролцож, харилцаа хандлага, хамт олон түүнчлэн гэр бүлдээ инээмсэглэл бэлэглэн дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.