Одоогоос хэдэн жилийн өмнө “Ганбир” нэвтрүүлгээрээ үзэгчдийн хараанд өртөж явсан Ч.Лодойсамбуу өдгөө “Улаан бал” ярилцлагийн нэвтрүүлгээрээ илүү олонд танигдсан.

Ёгт үг, хэдэр ёдор асуултаараа зочноо өөр өнцгөөс нээдэг тэрээр энхрий хайрт эхнэртэйгээ манай сайтын гэрэл зургийн дуранд өртжээ.

Сэтгүүлч залуугийн хувьд үнэндээ өдгөө 34 настай ч, өөрийгөө 40 хүрсэн гэж амбицлах дуртай.
Тэр бүү хэл, бичиг баримтаа ч солиулсан гэх яриа байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ. 30 гарсан хойноо анхны эхнэртэйгээ сүр дуулиантай хуримласан ч, хоёр жил хүрээгүй хоёр тийш болсон. Харин ТВ6 сурагт ажиллаж байхдаа одоогийн эхнэртэйгээ танилцаж, хэдийнэ 2 хүүхдийн эцэг эх болжээ.




